Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад УРИАЛЖ байна

УРИАЛГА

Ардчилсан нийгмийн мөн чанар нь иргэд төр засгаа нээлттэй сонгох шударга үйл явц бөгөөд сонгууль нь иргэдийн шууд оролцооны эрхээ эдлэх суурь эрх юм. Засаг төрийг эмхлэн байгуулахад иргэдийн санал, шийдвэрт чөлөөт, бодит мэдээлэл чухал нөлөө үзүүлдэг.

Сонгуулийн үед иргэдийн үнэн бодит мэдээлэл олж авах эрх, ашиг сонирхолд үйлчлэхэд сэтгүүлчид онцгой үүрэг хүлээдэг.

Сонгогчид олон ургальч, зохистой, хангалттай хүртээмжтэй, үнэн зөв мэдээлэлтэй байх нь тухайн сонгууль чөлөөтэй, ил тод, шударга явагдахад гол үүрэг гүйцэтгэдэг.

Олон улсын хэмжээнд үйл ажиллагааны статус, төрлөөсөө үл хамааран сэтгүүлч нь хүний эрхийг хамгаалагч гэж үздэг бөгөөд гагцхүү хүний эрх хамгаалагчийн үүргээ биелүүлэхдээ хүчирхийллийн бус, тайван замаар хүний эрх, эрх чөлөөг дээдлэн ажиллах ёстой. 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа үргэлжилж буй энэ цаг үед сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхэн үнэн бодитой, баримттай, олон талын эх сурвалжаар баталгаажсан, тэнцвэртэй, үнэн зөв мэдээллээр иргэдийн мэдэх эрхийг хангаж, үзэл бодлоор ялгаварлан гадуурхсан, үзэн ядсан, өдөөн турхирсан өнгө аястай болон худал, ташаа, хуурамч мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх, нэр дэвшигчдийн хувийн амьдралыг хүндэтгэж, тэдний хувийн нууц, нэр төр, алдар хүндэд халдахгүй байхад анхаарах хэрэгтэй.

Иргэний мэдэх эрхийг хангахын тулд иргэдийн оролцоотойгоор ёс зүйтэй хэвлэл мэдээллийг төлөвшүүлэхийн төлөө Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримталж, ажиллахыг СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН ТА БҮХЭНД УРИАЛЖ БАЙНА.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ

Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.