Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
“Эрдэнэт” үйлдвэрийн даргаар очих гэж буй Х.Хэрлэн гэж хэн бэ?

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн булхай илэрч ид шуугиан тарьж байна. Энэ нь Х.Бадамсүрэнг зайлуулж оронд нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Х.Хэрлэнг даргаар тавих гэсэн мэдээлэл ирж байна. Өнгөрсөн зун Х.Хэрлэнг “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар тавих гэсэн оролдлого хийсэн боловч түр азнасхийсэн. Энэ удаа Х.Хэрлэнгийн “Эрдэнэт” үйлдвэрийн дарга болох зам ийнхүү нээгдэж эхлэв бололтой.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багын найз, бизнес улс төрд дөрөө харшиж явдаг Х.Хэрлэн гэж хэн бэ?

Х.Хэрлэн нь Хэнтий аймгийнх, Ерөнхий сайдтай нутаг нэг, багын найзууд. Монголын уул уурхайн гол лизенз зөвшөөрөл олгодог албан тушаалд он удаан жил сууж буй Х.Хэрлэн У.Хүрэлсүхийг өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд ар бааз түшиц болсон гол хүний нэг. Х.Хэрлэн цагтаа АТГ, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байв.

Тухайлбал, өнгөрсөн 2005 оны наймдугаар сард УМБГ-т Х.Хэрлэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ.

АМХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга Х.Хэрлэнд хувийн компанийн ашигт малтмал эрхлэх албан ёсны зөвшөөрлийг хууль бусаар өөр этгээдэд давхардуулан олгосон гэх үндэслэлээр хэрэг үүсгэж байв. 400 сая төгрөгөөр хохирсон компанийн  гаргасан гомдлын дагуу хэлтсийн даргыг шалгахад Ашигт малтмалын тухаи хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдлүүд нь шил шилээ даран хөвөрчээ. Үүнд нь тухайн үеийн Улсын мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, Х.Хэрлэнгийн толгойлж байсан кадастрын хэлтсийн булхайг илрүүлж, ёстой л бужигнуулсан байна.

Тухайлбал АМХЭГ 2002-2004 онд 120 өргөдлийн төлбөрийг төлж, лиценз олгох ёстой байтал байгууллагын дарга нар нь эрх мэдлээ хэтрүүлж, энэ асуудлыг 2-3 жил нуун дарагдуулсан болох нь тогтоогджээ. Гэтэл төлбөр төлөлгүй дарагдаж байсан 120 өргөдөл нь хууль бусаар лиценз болчихсон байж.

Учир нь улсын төсвийн 400-680 сая төгрөгөөр хайгуул хийсэн ордуудыг АМХЭГ-ын дарга асан Д.Жаргалсайханы тушаалаар    Кадастрын хэлтсийн Дарга Х.Хэрлэнгийн  мэдэлд шилжүүлжээ. Энэ дагуу Х.Хэрлэн даргынхаа тушаал гарснаас 20 минутын дараа л нөгөө 120 өргөдлийг авч, бүгдийг хууль бусаар лиценз болгож өгсөн байна. Дээрх шалгалтын явцад өмнөх хэргүүд нь ч сөхөгдсөн.

2002 онд Үйлдвэр худалдааны яамнаас зарласан 1:50:000 масштабын судалгаа явуулах сонгон шалгаруулах тендерийн үеэр Х.Хэрлэн дарга төсвийн 108 сая төгрөгийг завшсан байдаг. Энэхүү тендерт «Гео-Эрэл» ХХК шалгарч, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Хутаг уулын 301.203 мянган га талбайд улсын хөрөнгийн 108 сая төгрөгөөр судалгааны ажил хийсэн байна. Судалгааны ажил ч дуусч, 150 гаруй ашигт малтмалын эрдэсжсэн цэг, ордыг илрүүлсэн аж. Харин ажил дууссаны дараа тайланг олон нийтэд мэдээлж, сонгон шалгаруулалтаар хувь хүн, аж ахуйн нэгжид өгөх ёстой байв.

Гэтэл АМХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга Х.Хэрлэн ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 2004 оны 10 дугаар сарын таванд иргэн Б.Цогтсайханд дээрх талбайг «бэлэглэсэн» байна. Лицензийг эзэмшигч Б.Цогтсайхан дөрвөн жил талбайгаа дарсны дараа 2008 оны долдугаар сард АНУ-ын хөрөнгө оруулалттай «Гео инфо» ХХК-ийн захирал Л.Ганбаярт 1.750 мянган ам.доллараар зарчихаж.

Үндсэндээ Х.Хэрлэн Хөвсгөл суманд улсын хөрөнгийн 108 сая төгрөгөөр хайгуул хииж, эрдэнэстэй газар гэдгийг нь тогтоосны дараа Б.Цогтсайхан гэдэг нөхөрт зарсан байдаг.

Ийнхүү Х.Хэрлэнгийн хийсэн балгаар улсад 1.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан юм. Гэвч үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байсан ч Х.Хэрлэн ял сонсох нь бүү хэл удаа дараа дахин АМГТХЭГ-т дарга болоод дэвшиж байв.

Хамгийн гол нь Х.Хэрлэнгийн эхлэлийг нь тавьсан хууль бус үйлдлээс болж, «Алтан дорнод Монгол» ХХК-ийн захирал Паушок Монгол Улсад 150 тэрбум төгрөгийн хохирол учруулчихаад хил даван зугтсан билээ. Энэ хэргийн гол буруутан гэгдсэн Х.Хэрлэн 2002 оны тавдугаар сарын 15-нд «Алтан дорнод Монгол» ХХК-д Төв аймгийн Заамар сумын Ар наймганы 485 га газрыг 60 жилийн хугацаатайгаар олгох зөвшөөрөл олгосон байдаг.

Х.Хэрлэнтэй холбоотой нэгэн ноцтой хэрэг бол Говьсүмбэр аймаг дахь “Шинэ шивээ” хувийн компани хуулийн цоорхой ашиглаж, Шивээ овоогийн ордын 80 гаруй хувь болох ашиглалтын 13311А, 13312А, 13313А тоот лицензүүдийг өөрийн болгож авч байсан ба төрийн томоохон өндөрлөгүүд ард нь байдаг гэх мэдээллийг тун удахгүй баримттайгаар эргэн мэдээлэх болно.

Б.АНХМАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.