Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Сонгуультай холбоотой илт худал, хууль бус мэдээллийг Мета компанид хүргүүлж байгаа гэв

Цагдаагийн байгууллагаас сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн зарим асуудлын талаар мэдээлэлхийлээ.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нийт 468 гомдол бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 183, зөрчлийн шинжтэй 285 гомдол бүртгэгдсэн. Шийдвэрлэсэн 327, одоо ажиллагаанд 141 гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагт мэдээлэл танилцуулахад нийт 162 гомдлыг шалгаж байсан бол өнөөдрийн байдлаар 468 гомдол болж өсжээ.

Гомдолд мэдээллийг зүйлчлэлээр танилцуулбал, дийлэнх нь буюу 117 нь, 63.9 хувь нь сонгуулийн үеэр илтэд худал мэдээлэл тараах зөрчил байна. Сонгуультай холбоотой илт худал, хууль бус мэдээллийг Мета компанид хүргүүлж байгааг Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч Э.Саруул мэдээлсэн юм.

Нийт зөрчлийн 35 хувийг эд хөрөнгө устгаж, гэмтээх төрлийн зөрчил эхэлж байна. Тодруулбал, сурталчилгааны самбарыг устгаж, гэмтээх. Зураг дээрх хүний нүүр, царайг баллаж, цохлох гэх мэт хувь хүний ухамсар, санамсар болгоомжтой холбоотой зөрчил тасрахгүй байгаа аж.

Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.