Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг шалгаж эхлэв үү

АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг шалгаж эхлэв үү

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Авлигатай тэмцэх газар, МХЕГ, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг оффшор бүсэд данстай улс төр, бизнесийн “томчууд” мөнгөө Монголд оруулж ирж, тансаг зэрэглэлийн барилга барьж зарах байдлаар мөнгөө  угаасан байж болзошгүй ноцтой хэргийн сэжүүр илрүүлжээ.  Тиймээс дархан цаазат Богд хан уулын амуудыг самнаж, тэнд баригдсан үнэтэй тансаг амины болон орон сууцнуудыг хэний ямар компани барьсан, санхүүжилт нь хаанаас гарсан, газрын зөвшөөрлөө ямар замаар авсан, хууль зөрчсөн эсэх гээд бүх мэдээллийг эхнээс нь нягтлан шалгаж, цаад эздийг нь илрүүлэх ажиллагааг хууль, хяналтынхан эхлүүлсэн гэнэ.

Ө УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нь “Сөүл” группын эзэн.Тэрбээр, жилдээ 853 сая төгрөгийн орлоготой, 12 орон сууцтай, 7,5 тэрбум төгрөгийн хадгаламжтай, “Сөүл” ХХК, “Роял виндөү” ХХК, “Зэндмэнэ хурх” ХХК, “Энокси” ХХК зэрэг компанийг эзэмшдэг. Хүүхдийн паркын хашаанд байрлах “Сөүл” рестораныг анх хоолны газар байхаас нь өргөжүүлж,  бизнесийн гараагаа эхлүүлсэн гэгддэг Д.Өнөрболор “Сөүл” группээ 1990-ээд оны сүүлчээс БНСУ-ын Вү Хюнг Минтэй хамтран эзэмшиж буй гэгддэг.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын “Сөүл” групп анх 2002-2004 онд Монголын тансаг зэрэглэлийн орон сууцнуудын нэг буюу Баянзүрх дүүргийн I хороонд байрлах “Роял Кастл” хотхоныг ашиглалтад оруулсан байдаг. Тухайн үеийн зах зээлд орон сууцны м2 талбайн үнэ 250 ам.доллар байхад тус хотхон 650 ам.доллараар захиалга авч байлаа. Тус хотхоны үе үеийн оршин суугчид нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтнүүд. 

Тэрбээр 2005-2007 онд Хан-Уул дүүргийн XI хороо буюу Зайсан толгойн чанх урд 22 мянган м2 газар авч, VIP зэрэглэлийн “Роял Грийн вилла” хотхоныг барьсан. 2008-2011 онд тус хотхонтойгоо хаяа залган мөн л  тансаг зэрэглэлийн “Сөүл Роял Каунти вилла” хотхоныг барьсан байдаг. Одоо тус хотхонуудын хамгийн бага талбайтай нэг орон сууц нь 600 орчим сая төгрөгөөр үнэлэгдэж буй. 

Тэрбум тэрбумаар үнэлэгдэх тансаг зэрэглэлийн гурван хотхон барьж, зарсан УИХ-ын гишүүн, “Сөүл” группын эзэн Д.Өнөрболорын өндөр үнэтэй амины болон нийтийн орон сууц барьж зарах бизнес 2012 оноос улам хүчээ авсан гэнэ. Тухайлбал, Зайсангийн аманд 2012-2014 онд “Роял Кровн Вилла” гэх тансаг зэрэглэлийн хотхон, 2011-2016 онд “Роял Хилл Каунти” тансаг зэрэглэлийн амины орон сууц бүхий хотхоныг тус тус барьжээ. “Роял Хилл Каунти” амины орон сууц бүхий хотхон нь нийт 99,800 м2 талбайг хамрах бөгөөд 29 хаустай. 

 “Бид монголчуудад тансаг зэрэглэлийг мэдрүүлсэн. Баячууд нь баячуудтайгаа амьдрах боломжийг бид мэдрүүлсэн” гэх утга бүхий тайлбартайгаар барьж байгуулсан хотхонуудынх нь зураг гараад ирнэ. Тиймдээ ч түүний Зайсанд сүндэрлүүлсэн өндөр

 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг улс төрийн хүрээлэлд УИХ-ын дарга асан Миеэ.Энхболдын хүн гэдэг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
Bi202.55.188.91
Ene bol tsewer gutgeleg
2020/11/09
Хэрээс хэтэрлээ202.72.245.125
Энэ улс төрийн шинж чанартай гүтгэлэг хэрээс хэтэрлээ. Шударга хөдөлмөрч бүсгүй.
2020/11/09
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.