Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Гадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 73.2 хувь нь сонгуульд оролцжээ

Гадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн ирцийн талаар мэдээлэл хийлээ.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Амарсайхан “Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаа өнөөдөр дуусаад байна. Хамгийн сүүлд Улаанбаатар хоттой 15 цагийн зөрүүтэй АНУ-ын Сан Франциско дахь ерөнхий консулын газрын сонгуулийн санал авах үйл ажиллагаа дууссан.

Энэ удаагийн сонгуульд 13.095 хүн саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Эдгээрээс 9.579 хүн буюу 73.2 хувь нь саналаа өглөө.

Хилийн чанадад байгаа бүх Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, консулын газраас санал авах ажиллагааг зохион байгуулсан. Нэгдсэн дүнг зургаадугаар сарын 28-ны 22:00 цагт СЕХ-нд гаргана.

Саналын хуудсыг иргэн өөрөө битүүмжлээд сонгуулийн комисст өгнө, түүнийг нь дипломат шуудангаар авч ирж, төрийн хамгаалалтад байлгаж байгаад 28-ны өдөр тоолно.

Гадаад улсад санал өгсөн сонгогчдын ирцийг хангалттай гэж үзэж байгаа. Санал авах өдрийг ажлын хоёр, амралтын хоёр нийт дөрвөн өдөр зохион байгуулсан нь иргэдийг саналаа өгөхөд түлхэц болсон гэж үзэж байгаа. Мөн сонгогчдын бүртгэлийг цахим болгосон нь эерэгээр нөлөөлсөн.

Хамгийн олон Монгол иргэн амьдарч байгаа улсуудыг БНСУ, АНУ, Австрали, ХБНГУ, БНХАУ тэргүүлдэг. Энэ дунд Солонгос улсад 2,057 иргэн санал өгнө гэж бүртгүүлснээс 69 хувь нь өгсөн байна. Ер нь Монголчууд цөөхөн амьдардаг улс орнуудад санал хураалт ихэвчлэн 100 хувь өгсөн.

Сонгогчдын насны хувьд 20-39 насны иргэд маш идэвхтэй оролцсон. Хүйсийн хувьд тэнцвэртэй байдал хангагдсан гэж хэлж болно. Бүртгүүлсэн нийт эрэгтэй сонгогчдын 72 хувь, эмэгтэй сонгогчдын 73.9 хувь нь саналаа өгсөн байна" гэлээ. 

Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.