Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
АН-аас сонгуулийн үеэр гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийлээ

Ардчилсан намаас дараах мэдээллийг хийв.
-Төрийн сонгуульд нөлөөлсөн үйлдлүүд гарч байна. Г.Дашням гэхэд санал авах байран дээр скүүтерүүдээ маш ихээр байрлуулж байна. Энэ нь санал татах арга. Зөөврийн санал авах дээр Өвөрхангайд үнэгүй эд зүйлс өгсөн байна. Ардчилсан намын ажиглагчдыг дуу, дүрс, бичлэг хийлгэхгүй гэж байна. Уг нь аримтжуулах хуулийн зохицуулалт бий. Дөрөвдүгээр тойрог Хөвсгөл дээр зөвлөмж өгөх нэрийдлээр МАН-ы хоёр гишүүнийг заавал дугуйл гэжээ. Улаанбаатар хотын нийт саналын байрууд дээр хэсгийн ахлагч нар зогсоод "Заавал МАН-ыг дэмжинэ шүү" гэж байна. Мөн мөнгө тараалт замбараагаа алдсан. Бид баримтжуулсан. Гомдол гаргасан. 18:00 цагт нэр устай нь зарлана. Төрийн сонгуульд төрийн автомашиныг хэрэглэж байгаа тохиолдол байна. 20 сая төгрөгөөр торгуулсан гэсэн. Чингэлтэй дүүрэгт санал өгч байгаа иргэнд нөлөөлж байгаа үйлдлүүд гарч байна. Зөөврийн саналын хайрцагнаас гарсан хүчингүй саналыг дахин будсан тохиолдол гарсан. Зэвсэгт хүчний ангиуд цэргүүддээ МАН-ы гишүүдийг дугуйлна шүү гэсэн цаас өгсөн байна. Төхөөрөмжийн лац хөндөгдсөн арав гаруй тохиолдол гарчээ. Зарим төхөөрөмж гацаж байна. Гараар тоолох үед сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Саналын хуудасны зургийг маш ихээр авч байна. Иймэрхүү гомдол мэдээлэл ирээд байна.
Тарааж байгаа бол танд очвол аваарай. Харин хэнд саналаа өгөхөө өөрөө мэдээрэй. Хэн ч таныг хэнд саналаа өгснийг мэдэхгүй шүү. 18:00 цагт хэн мөнгө тараасныг илчлэх болно гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.