Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ЗӨВЛӨГӨӨ: Усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламж

Хүн усан орчинд зүрхний үйл ажиллагаа, зүрхний хэмнэл алдагдаж амьсгалын зам бүтэх явцыг живэлт гэдэг. Усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламжийн талаар мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

ЖИВЭХЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, бассейнд хараа хяналтгүй орхихоос сэргийлэх,

Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,

Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах,

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохоос зайлсхийхийг зөвлөлөө.

УСАНД ЖИВСЭН ТОХИОЛДОЛД АНХНЫ ТУСЛАМЖИЙГ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ?

Түргэн тусламжийн багийг дуудах,

Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж аврах,

Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах,

Усанд осолдогч ухаангүй байвал нэн тэргүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ түрүүлгээ харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй таван удаа хүчтэй дарж өгөх.

Амьсгал зүрх судсыг дэмжих цээж шахалт болон амнаасаа амьсгал өгнө. Ингэхдээ 30 удаа цээж шахалт, аврагч өөрийн амнаас осолдогчийн ам руу хоёр удаа амьсгал өгөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.