Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Сү.Батболдын хүү Б.Баттүшийг АТГ-т өгч шалгуулахаар болов

Монголын морин спортын тамирчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч З.Ариунболд Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн дарга Д.Дашзэвэг нарыг Авлигатай тэмцэх газарт албан ёсоор өгөхөөр өргөдөл гаргаж байгаа талаар мэдэгдлээ. З.Ариунболд хэлэхдээ “Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн дарга Д.Дашзэвэг нар нь үгсэн хуйвалдаж, 30 жилийн түүхтэй холбооны үйл ажиллагааг зогсоож, сүүлийн хоёр жил олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжгүй болголоо.

Монголын морин спортын тамирчдын нийгэмлэгийг 1993 онд үүсгэн байгуулсан. Анх үүсгэсэн байгуулсан хүн нь нэрт адуу судлаач, соён гэгээрүүлэгч Д.Даваа агсан болон түүний хамтран зүтгэгчид байсан. Энэ холбооныхоо үйл ажиллагааг идэвхтэй явуулж, 1998 онд олон улсын морин спортын хороонд бүртгүүлж байсан түүхтэй. Гэвч манай холбоог хууль бусаар, байхгүй мэтээр олон улсын олимпийн холбоо руу бичиг явуулж, оронд өөрсдийнхөө холбоог бүртгүүлсэнд бид гомдолтой байна. Тамирчдын олон жилийн хөдөлмөр зүтгэл талаар өнгөрч болохгүй.

Олон улсын морин спортын хороонд бүртгүүлчихсэн үйл ажиллагаа явуулж байх үед Монголын үндэсний олимпийн хорооны нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Олон улсын олимпийн хороо руу “Цаашид Монголын морин спортыг төлөөлж уран уургач холбоо ажиллана” гэсэн бичгийг илгээсэн байна. Энэ үйлдэл нь авлигын сүлжээ байж болзошгүй гэдэг сэжиг таамгийг төрүүлж байна гэв.

Б.АНХМАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.