Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
БНХАУ-ын Шэньжэнь хотноо болох “Дэлхийн цом”-ийн 19 дэх удаагийн олон улсын бүжгийн нээлттэй тэмцээнд өсвөрийн монгол тамирчид оролцохоор боллоо

БНХАУ-ыцн Шэньжэнь футиань хотноо  2024 оны долдугаар сарын 13-19-ний өдрүүдэд “Дэлхийн цом”-ийн 19 дэх удаагийн олон улсын бүжгийн нээлттэй тэмцээн зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг тэмцээнд “Монголын их хааны элч” ОУ-ын бүжгийн зөвлөлийн 13 тамирчин оролцох эрхээ аван мэргэжлийн тамирчдын тэмцээнд тус тусын насны ангилалд оролцохоос гадна анх удаа мэргэжлийн бүжигчдийн багын төрөлд олон улсын тамирчидтай өрсөлдөхөөр болж байгаа билээ. Энэхүү тэмцээнд олон улсын зэрэглэлтэй 156 дэлхийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй шүүгчдийн баг ажиллахаар болсон байгаа бөгөөд манай улсаас “Монголын их хааны элч” ОУ-ын бүжгийн зөвлөлийн ерөнхийлөгч О. Жамц урилгаар хичээл заах болон шүүгчээр ажиллахаар болжээ.

“Монголын их хааны элч” ОУ-ын бүжгийн зөвлөл нь өнгөрсөн 4 сард GLDC-тай хамтын ажиллагааны хүрээнд “Grand Golden Crown-2024” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан ба манай тамирчид дэлхийн элит тамирчдын сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдаж улмаар OSD-н  нүүр царай болох гайхалтай боломжууд нээгдээд байна.

“Дэлхийн цом”-ийн 19 дэх удаагийн олон улсын бүжгийн нээлттэй тэмцээнд дэлхийн 30 орчим улсын, БНХАУ-ын бүс нутгийн 34 муж хотын 25000 гаруй шилдэг тамирчид оролцож байгаа бөгөөд олон улсын бүжигчдийн хүсэл мөрөөдөл болсон зэрэглэл өндөртэй тэмцээн мөн сургалтууд болдгоороо онцлог билээ. Эх орноо төлөөлөн оролцож буй бүх тамирчиддаа амжилт хүсье.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.