Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Хавдар судлалын үндэсний төвд ажиллаа
Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр (2024-07-16) Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, эмч, үйлчлүүлэгчидтэй уулзаж, санал солилцлоо. Хавдрын тусламж үйлчилгээний асуудалд онцгой анхаарал хандуулж байгаагаа илэрхийлж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, мөн зарим асуудлаар хугацаатай үүрэг даалгавар өглөө.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Тэрээр, Улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөл, нас баралт, тусламж, үйлчилгээний чанар тулгамдсан асуудал болоод байна. Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад Монгол улсад 24 хувьтай байгаа төдийгүй хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь хожуу шатандаа оношлогдож байгааг дурдлаа.
Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээс хойш Хавдар судлалын үндэсний төвийн санхүүжилт 2019 онтой харьцуулахад 2023 онд 60 тэрбум болж 2 дахин нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч хүлээгдэл ихтэй, иргэдийн сэтгэл ханамж сайн биш байна.
9 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
Цаашид хавдрын тусламж, үйлчилгээг шинэ шатанд гаргах, зонхилон тохиолдож буй хавдартай тэмцэхэд дараах 3 чиглэлд дорвитой алхам хийнэ. Үүнд:
1. Хавдрыг үүсгэж байгаа шалтгаантай тэмцэх, салбар дундын үүрэг хариуцлага нэмэгдүүлэх
2. Хавдрын эрт илрүүлгийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэгийг зөв, оновчтой зохион байгуулах
3. Хавдрын эмчилгээ, оношилгооны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх
8 хүн, хичээл хийж буй хүмүүс ба эмнэлэг нарын зураг байж магад
Дээрх арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн яамнаас баг гаргаж, хорт хавдартай тэмцэх, сэргийлэх цогц, бодитой төлөвлөгөө гаргаж ажиллахаар боллоо.
Харин Хавдар судлалын үндэсний төв нь хавдрын чиглэлээр улсын хэмжээнд лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлж, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх байгууллагын хувьд тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, эмчилгээ, үйлчилгээний хүлээгдлийг багасгах, шинэлэг эмчилгээний арга технологийг нэвтрүүлэх, хавдрын оношилгоонд иммуногистохимийн болон эмгэг судлалын шинжилгээний эзлэх хувийг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарч ажиллах шаардлагатайг цохон тэмдэглэв.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.