Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Банкны ойд зориулан дурсгалын 5000 төгрөгийн дэвсгэрт гаргалаа

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойгоор Монголбанк дурсгалын 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргав.

Ойд зориулсан дурсгалын уг мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэж, гүйлгээнд гаргаад байна. Шинэ мөнгөн дэвсгэрт нь УИХ-аар баталсан мөнгөн дэвсгэртийн загвар, тодорхойлолтын дагуу бүх хэв шинжийг агуулахын зэрэгцээ сүүлийн үеийн шинэ технологиор бүтээсэн, хамгаалалтын элементүүдээр баяжигдсан гэдгээрээ онцлог аж.

Дэвсгэртийн нүүрэн талд дэвшилтэд технологиор хийсэн хамгаалалтын элементүүд болох хэт ягаан туяаны гэрэлд гурван өнгөөр тодорч харагдах Соёмбо, 3 хэмжээст, өнгө нь хувирч солонгорон харагдах элемент бүхий банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн лого болон баруун доод хэсэг дэх морьтон баатар, баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 6 ширхэг ташуу зураасан товгор таних тэмдгүүдийг шинээр байршуулжээ.

Мөн дэвсгэртийн ар талд хамгийн сүүлийн үеийн тасалдаж харагдах хөдөлгөөнт микро оптик туузтай болов.

Түүхэн ой, үйл явдалд зориулан дурсгалын мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах нь дэлхийн улс орнуудад түгээмэл байдаг нийтлэг жишиг юм. Төв банкны тухай хуулиар Монголбанк мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онцгой эрх эдэлдэг бөгөөд нөөцийг нь шинээр бүрдүүлэх шаардлагатай болсон мөнгөн тэмдэгтүүдийг шинэ дэвшилтэт технологиор хийгдсэн өндөр нууцлал бүхий хамгаалалтын элементүүдээр сайжруулахад тогтмол анхааран ажиллаж байна.

2018 онд 5000 төгрөгийн дэвсгэртийн Соёмбыг солонгорч харагдах бэхэн элемент болгон сайжруулж, 2019 онд 50, 20000 төгрөгийн дэвсгэртэд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элемент, солонгорч харагдах бэхэн элемент шинээр нэмж, 20000 төгрөгийн дэвсгэртийг гурван хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай цоо шинэ туузтай болгож өөрчилсөн.

Мөн 2020 оны 100, 500, 1000 төгрөгийн дэвсгэртэд солонгорч харагдах бэхэн элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элементтэй болгож, 2021 онд 10.000 төгрөгийн дэвсгэртийн Соёмбыг 3 хэмжээст, нарийн шугаман элементтэй, налуу барихад элементүүд нь олон өнгөөр солигдож харагдах мөнгөлөг дардсаар бүтээж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элемент, солонгорч харагдах бэхэн элемент нэмж шинэчлэн сайжруулав.

Үүнээс гадна 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого бүхий гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэн гаргаж байсан талаар Монголбанкнаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.