Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 50 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна

2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төвийн дүүргийн иргэдийг шахмал түлшээр хангах ажлын хүрээнд хийгдэж буй ажил арга хэмжээний асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр "Тавантолгой түлш" ХХК, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын төлөөлөлтэй уулзлаа.

Улаанбаатар хотод 200 мянган өрх гэр хороололд амьдардаг бөгөөд эдгээр өрх жилд 500-600 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг. "Тавантолгой түлш" ХХК нийт 650 цэгээр дамжуулж нийслэлийн долоон дүүргийн 200 мянган өрхөд нүүрс борлуулж байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зуны улиралд 120 мянган тонн шахмал түлш нөөцөлдгөөс өнөөдрийн байдлаар 50 мянган тонн шахмал түлш нөөцөлжээ. Ирэх есдүгээр сард 120 мянган тонн шахмал түлш нөөцөлж дуусна гэдгийг холбогдох хүмүүс хэллээ.

"Тавантолгой түлш" ХХК-ийн зүгээс сайжруулсан түлш бэлтгэхдээ дотоодын барьцалдуулагч (Доломит) нэвтрүүлээд байгаагаа хэлж байлаа. Ингэснээр шаталтаас ялгарах хүхэрлэг хийг 30-50 хувь бууруулж байгааг онцоллоо.

“Таван толгойн түлш” ХХК-ийн Санхүү эдийн засгийн газрын дарга А.Батзориг: “Манай байгууллага Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, шахмал түлш үйлдвэрлэх зориулалтаар “Энержи Ресурс” ХХК-тай 2018 онд эрчим хүний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд тус компани угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг уурхайн агуулахаас үнэ төлбөргүй таван жилийн хугацаанд нийлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан тул шахмал түлш үйлдвэрлэхэд эрчим хүчний баяжуулсан нүүрс буюу мидлингийн нөөцийн асуудал үүсээд байна. Одоогийн байдлаар нөөцөд 230 мянган тонн мидлинг бий. Жилд 600 мянган тонн мидлинг хэрэглэдэг. Цаашид 300 мянган тонн мидлинг хэрэгтэй байгаа” гэв.

“Таван толгойн түлш” ХХК-ийн лабораторийн эрхлэгч Х.Галанбек: “Олон улсад шахмал түлшний чийгийг 10-15 хувь гэж тооцдог. Бидний үйлдвэрлэж байгаа шахмал түлшний чийг 2019 онд 10 хувьтай байсан бол 2022 оны байдлаар зургаан хувьд хүргэж бууруулаад байна. Шахмал түлшний 97-98 хувь нь эрчим хүчний баяжуулсан нүүрс буюу мидлинг үлдсэн хувь нь барьцалдуулагч байдаг. Бид шаталтаас ялгарах хүхэрлэг хийг бууруулах хүрээнд дотоодын барьцалдуулагчийг нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Таван толгойн түлш” ХХК-д угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс нийлүүлэх асуудлаар гэрээг сунгах, худалдан авах асуудлаар "Энержи Ресурс" ХХК-ийн төлөөлөлтэй, нүүрс тээвэрлэлтийн асуудлаар "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулъя. “Таван толгойн түлш” ХХК-ийн зүгээс төсвийн судалгааг хийж танилцуул" гэлээ.

Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд агаар орчны бохирдлыг бууруулах, шахмал түлшний нөөц бэлтгэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг үүрэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.