Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал түр завсарлалаа

Zarig.mn сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан 2 дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдааны завсарлагын үеэр мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Шүүх хурал хаалттай явж байгаа учраас процессын талаар яривал дахиад хэрэгт орох учраас ярьж болохгүй байна. Юу чухал байна гэхээр өмгөөлөгчөөр хангаж өгөөч гэсэн хүсэлтийг маань хүлээн авсангүй хоёр дахь өдрөө өмгөөлөгчгүй шүүгдэж байна. Бас нэг зүйл нь намайг төрийн нууцыг хадгалсан гэж буруутгаж байгаа юм. Гэтэл төрийн нууцыг задруулсан дарга, сайд нь яагаад буруудахгүй байгаа юм бэ. Нэг талд нь нууц хадгалсан бол тэр нууцыг задруулсан хүн байх ёстой биз дээ.

Хоёрдугаарт татварын асуудлаар буруутгаж байна. Ган үзэгтэн ХХК 22 хүнийг цалинжуулаад холбогдох татвараа төлөөд явж байна. Өмнө нь татварын асуудал байсан бол яагаад анхааруулж, зөвлөж, акт тавилгүйгээр шууд буруудаж байгаа юм бэ гэдэгт гайхаж байна. Татварын асуудалтай газарт эхлээд акт тавьдаг биз дээ. Тэрийг тавиагүй шүү дээ. Үнийн дүн нь инээдэмтэй. Одоо хэлж болохгүй байна. Хаалттай болж байгаа учир нарийн мэдээлэл хэлж болохгүй.

Гуравдугаарт хуурамч мэдээлэл тараасан гэж буруутгаж байна. Өнөөдөр сөрөг хүчин байхгүй байна. Сэтгүүлчид тэр дундаа зариг.мн сайт сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж ирсэн. Үүнийхээ төлөө миний биш хэвлэлийн салбарын амыг барих гэсэн оролдлого гэж харж байна. Шүүхэд нөлөөлөх оролдлого гэж хэлж байна. Шүүх гадаа нь хүн зогсохоор шийдвэрээ өөрчилдөг болчихсон юм уу" гэсэн юм.

Мөн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг удаа дараа тавьсан ч хүлээн аваагүйг хэлсэн бөгөөд бүх дансыг нь шалгаж, асууж байгааг олон нийтэд ил тод явуулахыг хүсэж байгаагаа хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.