Уншиж байна...
Монгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
АУДИО: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга

ТАНИЛЦУУЛГА

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын аудио танилцуулгыг толилуулж байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “”Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдаж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бие даасан тогтолцоог бий болгох, нийгмийн даатгалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтууд тусгагдсан.

Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчлэх, даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан байгуулж иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийхээр тусгасан нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах хууль зүйн үндэслэл болсон юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны долдугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.

Энэхүү хууль нь нийт 6 бүлэг, 47 зүйлтэй бөгөөд Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2023 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 31, (1279) дугаарт нийтлэгдэж, 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Хуулийн шинэчилсэн найруулгад нийгмийн даатгалын тогтолцооны зарчим, даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлага, мэдээллийн нэгдсэн сан, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүр, шимтгэлийг нөхөн төлүүлэх, буцаан олгох, тэтгэврийн нөөц санг байгуулах, нэрийн дансны бүртгэлийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, нийгмийн даатгалын сангийн хэтийн тооцоолол хийх, сангийн эрсдэлийг үнэлэх, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн хороог ажиллуулах зэрэг шинэ зохицуулалт тусгагдсан.

Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр энэхүү хуулийг аудио хэлбэрээр бэлтгэн Та бүхэн ЭНД дарж хүлээн авна уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.