Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
"Амархан ажил байна” гэсэн зар байршуулж, охидыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэх иргэнийг яллагдагчаар татжээ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт (2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдрүүдэд) хэрэг бүртгэлтийн 32.360, мөрдөн байцаалтын 2.585 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 65 хэргийг хүргүүлсэн байна.Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 73, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 48, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 2, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 25, бусад 6 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 44.828 зөрчилд 44.430 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 43.969 иргэнийг шийтгэврээр торгож шийдвэрлэлээ. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 47.476 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 44.430 шийдвэрлэж, шүүхээр 514 зөрчлийг шийдвэрлүүлэв. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1544, Танхайрах 81, Хүний биед халдах 295, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 399, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 41.029, бусад 1480 зөрчил байна.

Өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 19, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 42, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 84, шүүхээс даалгасан хүн 46, зөрчил үйлдсэн этгээд 20 олж тогтоолоо.

Шийдвэрлэсэн онцлог хэргээс дурдвал:

“Би Ай Эм” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах “Дархан импекс” ХХК-ийн хашаанд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д багтсан бодисыг хууль бусаар хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн.

Нэр бүхий иргэн нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 14 тоотыг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд түрээслэх явцдаа цахим орчинд “ажил хайж байгаа охидууд байвал холбогдоорой амархан ажил байна шүү” гэсэн зар байршуулж, зарын дагуу ажил эрхлэхээр ирсэн охидыг биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан гэх хэрэгт иргэн О.Н /эр/-ыг энэ оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн.

Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 61 иргэнд 18.300.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 97 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлээд байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.