Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
‘’Tesla’’ хүн дүрстэй роботуудыг ирэх жилээс үйлдвэрлэнэ хэмээн Элон Маск мэдэгдлээ

‘’Tesla’’ компанийн захирал Элон Маск цахилгаан машин үйлдвэрлэгч хүн дүрстэй роботууд ирэх жилээс үйлдвэрлэж эхлэнэ хэмээжээ.

Маск өөрийн цахим хуудсандаа ‘’Tesla’’ робот ашиглаж эхлэх ба 2026 он гэхэд худалдаанд гаргаж эхлэхээр төлөвлөж байгаа гэж бичжээ. ‘’Tesla”-ийн автомашины эрэлт суларч байгаатай холбогдуулж компанийн зардлаа бууруулах шаардлагатай байгаа үед ийнхүү энэ мэдэгдлийг хийсэн байна. Компаний ашиг орлогын хэмжээ дөрөвдүгээр сараас зургаан сарын сүүл хүртэл 2.7 тэрбум доллараас 1.5  тэрбум доллар болтлоо бараг тал хувиар буураад байгаа билээ.

Мягмар гарагт хөрөнгө оруулагчддаа ‘’Бид компанийн нийт зардлыг бууруулахад гол анхаарлаа хандуулж ажиллана’’ хэмээн мэдэгджээ.

Технологийн тэрбумтан маань “Optimus” нэртэй роботыг энэ оны эцэс гэхэд ‘’Tesla”-ийн үйлдвэрүүдэд ашиглахад бэлэн болно гэж найдаж байгаагаа өмнө нь хэлж байсан. Бусад компаниуд буюу ‘’Honda’’, ‘’Boston Dynamics’’ мөн адил өөрсдийн хүн дүрстэй роботуудыг хөгжүүлсээр байгаа билээ.

Ерөнхийдөө бие даасан хүн дүрстэй роботууд ихэвчлэн аюултай, үйлдвэрийн байнгын эсвэл сонирхолгүй ажил үүргүүдыг ихэвчлэн гүйцэтгүүлэхээр анхаарч бүтээнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Мөн өртгийн хувьд 20.000 ам.доллар(17.900 ам.доллар) байхаар тус тус роботуудыг ихээр үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа өмнө нь дурдсан.

2019 онд ‘’Tesla’’ компани өөрийгөө удирдан жолоо барьдаг таксиг тухайн жилдээ гаргана хэмээн итгэлтэйгээр мэдэгдэж байсан. Энэ жилийн эхээр удаан хүлээгдсэн робо такси наймдугаар сарын 8-ны өдөр нээлтээ хийнэ гэсэн боловч хойшлогдсон аж.

Эх сурвалж: BBC.com

Бэлтгэсэн: О.Янжинлхам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.