Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Амарбаясгалан: “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих ажлын хэсэг байгуулагдсан

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай 07 дугаар тогтоолыг Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан билээ. Энэ хүрээнд “Шинэ Хархорум” төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, 8 улсын 36 багийн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулж байна. Уг үзэсгэлэнд  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан оролцлоо.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлаас "Шинэ Хархорум” хотыг байгуулах, их бүтээн байгуулалтын ажлыг бодит ажил хэрэг болгоход бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд Улсын Их Хурлын даргын захирамжаар “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих ажлын хэсгийг байгуулсан талаар онцоллоо.

“Шинэ Хархорум” хот нь олон улсын чанартай нисэх онгоцны буудал, Чойроос Мандалговь, Арвайхээр, Хархорум хотыг холбосон автозамын сүлжээ, Мөрөнгөөс Цэцэрлэг, Хархорум хотыг холбосон аялал жуулчлалын автозамын бүтээн байгуулалт хийгдэхээс гадна Улаанбаатар хотоос Хархорум хотыг холбосон төмөр зам тавигдахаар төлөвлөгдөж байна. Үр дүнд нь бүс нутгийн хөгжил, ялангуяа Говийн бүс, Хангайн бүс, Баруун бүс нутгийн иргэд, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд эрс өөрчлөлт, амьдралын чанарт томоохон ахиц дэвшил авч ирэх бөгөөд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр  “Алсын хараа 2050” бүрэн хэрэгжихэд онцгой үүрэгтэйг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тодотгов.

“Шинэ Хархорум” төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад шилдэг 5 багийн бүтээлийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эцэслэн шалгаруулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.