Хууль зүйн сайдаар насаараа ажиллаж буй Ц.Нямдорж Хятадын тагнуул, хуулийг завхруулсан, “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн, орон дотроо хуулийг засдаг гэх мэт нэр зүүгээд олон жил болж байна. Тэгтэл улс төрд орж ирж буй хүү Н.Анхбаярын булай булхай тасрахаа байлаа. 2017 оны зургадугаар сард ”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн сөхөгдөхөд энэ асуудлаар хамгийн их ярьж хууль бус луйварыг илчилнэ гэж байсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж. Тэрбээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпораци хувьчилж авсныг эсэргүүцэж өнгөрсөн намраас хойш олон удаа мэдэгдэл хийж, “Би энэ луйврын эсрэг сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ. Надад одоо нам, дарга хамаагүй шүү” хэмээн хэлж байсан. Гэтэл эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдээд байсан Ц.Нямдоржийн “но” илэрч түүний хүү Н.Анхбаяр "Эрдэнэт"-д 2.5 тэрбум төгрөгийн "шахаа" хийсэн нь илэрсэн. Тус шахааны талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Нямдоржийн Анхбаяр гэдэг залуу 2003-2006 онд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад "Эрдэнэт"-д 2.5 тэрбум төгрөгийн "шахаа" хийсэн байдаг. Гэтэл Ц.Нямдорж энхийн цагаан тагтаа царайлаад л явж байна” хэмээн хэлсэн.
Ингэхдээ Ц.Нямдоржийн хүү зах зээлд 50 мянган төгрөгийн үнэтэй сүлжээний кабелийг 300 мянган төгрөгөөр буюу зургаа дахин өсгөж шахаж байсан байна.
Ц.Нямдорж 2011 онд өөрийгөө түрээсийн байранд амьдардаг гэдгээ түмэн олонд зарлаж байсан. 2011 онд Ц.Нямдорж гишүүнийг түрээсийн байранд амьдарч байхаас өмнө буюу 2006 онд түүний хүү Н.Анхбаяр Эрдэнэтэд шахааны бизнес цэцэглүүлж явсан байсан байх юм.
Гэтэл саяхан Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нэвтрүүлэгт оролцох үеэрээ “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Анхбаярын талаар хэд хэдэн ноцтой асуудлыг дурдаж ярьсан юм. Ц.Нямдорж сайдын хүү Анхбаяр нь ГХЯ-д азарга бөгөөд яаманд нууц амрагаа жил ажиллуулаад гадаад руу дэд консулаар явуулсан. Мөн Ц.Нямдорж гуай энэ олон жил төрд юу хийсэн бэ гэвэл хүүхдээ яаманд шахсан, дарга болгосон. Мөн бэр Болортунгалаг буюу хүү Анхбаярынхаа эхнэрийг ЗГХЭГ-ын хүний нөөц, боловсон хүчин хариуцсан дарга болгосон гэв. Тэгэхдээ авто баазд ах ахуйн ажил эрхэж байсан ажлын туршлагагүй охиноо ямар ч шалгалт шүүлгэ байхгүйгээр даргын албан тушаал өгсөн талаар ярьлаа.ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Анхбаяр нь эдүгээ Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалыг хашдаг” гэж ярив.Харин үүний хариуд Н.Анхбаяр хэлэхдээ:
Апостиль гэрчилгээ олгодог эрх зүйн үндэс болсон Апостилийн конвенц, манай хилийн байгууллагууд, гадаадад гэмт хэргийн золиос болсон иргэдэд овоохон дүнтэй мөнгөн тусламж олгоод байгаа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дүрэм зэрэг иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн олон улсын гэрээнүүдэд нэгдэн орох ажлыг А-аас нь Я хүртэл хийсэн.
Консулын үйлчилгээг сайжруулах миний зорилт байнгынх, энэ оны 3 сараас эхлэн гадаадад буй иргэдийн паспортын материалыг DHL шуудангаар авдаг, хүргүүлдэг ажлыг санаачлан эхлүүлсэн, үр дүн Шведэд буй иргэд бараг 6 сар болж шинэ паспорт авдаг байсан бол одоо 1-2 сар. Цаашид бодсон, төлөвлөсөн ажил бий, үр дүнд хүрчихээд дотроо сэтгэл өөдрөг өег алхах өдөр ирэх биз ээ.
Харин үзэл бодлын хувьд, хуульч мэргэжил эзэмшиж овоо хэдэн жил ажилласан хүний хувьд би огт өөр байр суурьтай, тэр ч утгаараа спикерийн манлайлал доор өрнөж буй Зөвлөлдөх ардчилал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зэргийг хувьдаа дэмжихгүй байгаа. Гэхдээ би хуулийн зах хязгаараа мэдэх тул үзэл бодлоо улс төрийн агуулгатай асуудлаар илэрхийлдэггүй юм.
Гүтгэгч мэтийн нөхдүүдийг төрийн албаны босгоор, тооноор нь оруулахгүйн төлөө би цаашид ч ажиллана. Засгийн газраас эгүүлэн татах шийдвэр гарсан өдөр өрөөнд орж ирээд гэр бүлийнхээ буцах зардлыг нэхээд, хууль дүрэм зөрчиж хөөгдөж ирчихээд дипломат албаны нэр хүнд яриад орилж хашгираад, үсчиж ухантаад, аавыг минь олон янзаар хэлээд байхаар нь гудамжны гэж хэлсээн, үнэн л тэр юм чинь. Түүнээс би хүнийг аав, ээжээр нь, гарал үүслээр нь ялгаж явсангүй.
Намайг даргын хүүхэд гээд л янз бүрээр шүүмжилдэг улс төрчид, бас дарга болж тодрох санаатай нөхдөд хэлэхэд энэ зүйл та нарын хүүхдүүдэд ч тохиолдоно, амьдрал хоржин шүү дээ. Д.Мөнх-Эрдэнэд дипломат албаны тухай ярих, үнэлэх, шүүмжлэх эрх байхгүй, харин иргэдэд бол бий. Иргэд, олон нийтийн зүгээс гарч дипломат албаны талаарх шүүмжлэл, санал, онолыг хүлээн авч, албаа, үйл ажиллагаагаа сайжруулах ёстой, ажлууд ч хийгдэж байна ” гэв.
Ийнхүү Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр /Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалыг хашдаг/ нар олон баримтаар Монголын хамгийн хүнд том гэмт хэрэгтнүүдийн тоон орж байна. Ямартаа ч тэдэнд Монголын ард түмний өмнө эгц харах нэр нүүр байхгүй болжээ.