Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
"Энэ Мөч" бүрэн хэмжээний тоглолтоо тавих боллоо

Одоо цагийн Монголын хөгжмийн ертөнцөд маргашгүй их хувь нэмэр оруулж, салшгүй нэгэн хэсэг нь болж яваа уран бүтээлчид бол Ginjin, Mrs M нар билээ. Тэгвэл Ginjin, Mrs M нар хамтран  “Энэ мөч” тоглолт хийх болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Наймдугаар сарын 17-нд таныг хамгийн сайн хөгжим, чанартай уух зүйлс, халуун хоол, амрах хэсэг бүхий Тгар бас хайрыг шингээсэн жинхэнэ Hip Hop үдэшлэг болох гэж байна. Тоглолтын ерөнхий найруулагчаар “SKIN ENTERTAINMENT”-ийн захирал, ерөнхий найруулагч Б.Анар ажиллаж буйгаас гадна “Hip hop” болон “Rnb” урсгалын 20 гаруй зочин уран бүтээлч оролцох юм. Тайзны найруулга болон тоглолтын ерөнхий найруулгыг шинэ түвшинд хийхээр зорьж ажиллаж байгаа аж. Ginjin, Mrs M нар анх 2019 онд хамтарсан дуу гаргаж байсан. Энэ дууны нэр нь “Энэ мөч”. Дуу нь тухайн үедээ хит болж байсан тул анхны дууны нэрээрээ тоглолтоо нэрлэжээ.

Mrs M & GINJIN roll into Seoul in February | LIFTED Asia

“Энэ мөч” тоглолт ерөнхий таван хэсэгтэй байх бөгөөд бүрэн хэмжээний энтертайнмент гэдгээрээ энэ зуны хамгийн өвөрмөц шоу тоглолт болох аж.

Мөн Ginjin “Ер нь ихэнх тоглолтод бусад артист халаалтанд дуулаад үндсэн артист нь хоёр цаг дуулаад буудаг.

Бидний тоглолт зөвхөн бид хоёр дээр фокуслаж, хөгжилтэйгөөр хэлэхэд “панчан”-гүй байна. Мэдээж бид хоёроос гадна бидэнтэй холбоотой артистууд оролцоно. Тоглолтын номер болгон онцлог, үзэгчдийг уйдаахгүй байх болно” хэмээн ярьсан юм.

Харин Mrs M “Ginjin бид хоёр хамтарч уран бүтээл хийгээд таван жил болсон. Энэ хугацаанд цомгийн ажлаа дуусгаад, тайлан тоглолт гэж хэлж болохоор хэмжээнд, хамтардаг уран бүтээлчидтэйгээ том хэмжээний тоглолт тавих гэж байна. Үзэгч, сонсогчдодоо гоё зүйл үзүүлэхийн төлөө багаараа ханцуй шамлан ажиллаж байна” гэсэн юм.

Хэрэв та бүхэн тасалбарыг  https://shoppy.mn/products/ginjin-mrs-m-240817 сайтаас худалдаж авах боломжтой бөгөөд тасалбараа M-ээр төлбөл 20%  cashback-тай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.