Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Баянголын аманд 2007 айлын орон сууц барих гэрээнд гарын үсэг зурлаа

БНСУ-ын Эксим банкны эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын амын 10 га талбайд 2007 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд 960 хүүхдийн сургууль, 330 ортой цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн. Эрчим хүчний хэмнэлттэй, бага дунд орлоготой өрхөд нийцсэн нийт 14 ширхэг 10 давхар орон сууц барих юм. Дээрх орон сууцыг барих нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сард зарлаж барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сүнг” ХК шалгарсан.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар, гүйцэтгэгч байгууллага болох “Ил Сүнг” ХК-ийн ерөнхий захирал Ёо Пил Санг нар орон сууц барих гэрээнд гарын үсэг зурлаа. Арга хэмжээнд Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, “Ил Сүнг” ХК-ийн бизнесийн хэлтсийн дэд ерөнхийлөгч Юнги Ил Жун, Монгол талыг хариуцсан дэд ерөнхийлөгч Бэк ун Хэнг нар байлцлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар: - Улаанбаатар хотын агаар орны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд хийгдэж буй Баянголын амын орлогод нийцсэн орон сууц төслийн гүйцэтгэгчээр сонгон шалгарсан та бүхэнд баяр хүргэе. 36 сарын хугацаанд хэрэгжих энэхүү төслийн ажилд нийслэлийн зүгээс бүхий л талаар хамтран ажиллах болно гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.