Уншиж байна...
Монгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
“УБТЗ” ХНН-ийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, улс орны  хөгжил дэвшил, их бүтээн байгуулалт болон Ази-Европыг холбосон тээвэр, ложистикийн сүлжээнд оруулж буй онцгой хувь нэмрийг үнэлж “УБТЗ” ХНН-ийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.

Ерөнхийлөгч тус байгууллагын үе үеийн монгол, оросын удирдлага, хамт олон, ажилтан, албан хаагчид, төмөр замчдад төр, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Цаашид шинэ зууны хөгжил дэвшлийн түүчээ байж, олсон ололт, амжилтаа улам бататган, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Монгол Улс нь Ази-Европыг холбосон бүс нутгийн тээврийн томоохон тоглогч болж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, “Транзит Монгол Улс” болох зорилт дэвшүүлсэн.

Энэ хүрээнд ОХУ-ын “Их Евразийн түншлэл”, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга, Монгол Улсын “Талын зам” үндэсний хөтөлбөрийг харилцан уялдаа холбоотой хэрэгжүүлэхэд “УБТЗ” ХНН онцгой чухал үүрэг гүйцэтгэх учиртайг онцоллоо.

Мөн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг үе шаттай сайжруулж, шинэчлэн хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнд хүргэн, эрчимтэй ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.

“УБТЗ” ХНН өнгөрсөн 75 жилийн хугацаанд  824 сая тонн ачаа, 150 орчим сая зорчигч тээвэрлэсэн бөгөөд улс орон, ард түмний өдөр тутмын хэрэглээ болсон нүүрс, нефтийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний импорт, экспортын бараа бүтээгдэхүүний тээврийг дангаараа гүйцэтгэж ирсэн юм.

Өнгөрсөн 2023 онд гэхэд л 32.4 сая тонн ачаа тээвэрлэн түүхэн дээд амжилт тогтоож, манай улсын нийт ачаа эргэлтийн 72 хувийг дангаараа гүйцэтгэж, эдийн засгийн сэргэлтэд томоохон дэмжлэг үзүүлжээ.

Мөн онд УБТЗ-ын гол зам нь 3,000 гаруй транзит чингэлгийн галт тэргийг дамжин өнгөрүүлж, Ази, Европыг холбосон бүс нутгийн тээвэр ложистикийн сүлжээнд томоохон хувь нэмэр оруулжээ.

Цар тахлын он жилүүдэд ч ачаа тээврийн урсгалын хэвийн байдлыг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

Тус байгууллага Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км төмөр зам, Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь Нефть боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр зам барих ажлыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ.

Төмөр зам нь Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, Чойр, Сайншанд, Замын-Үүд зэрэг нийгэм, эдийн засгийн гол төв, суурин газруудын хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.

“УБТЗ” ХНН-т 16 мянга гаруй хүн ажиллаж, Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.