Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Шиманэ мужийн нийслэлд Японы цайны соёлыг хадгалан түгээж байна

Киото, Шизүока, Кагошима болон Фүкүока Япондоо цай үйлдвэрлэлээрээ хамгийн алдартай бүс нутгууд боловч хүмүүс төдийлөн мэдээд байдаггүй газрууд илүү чанартай байдаг. Энэ газруудын нэг бол Мацүэ бөгөөд Шиманэ мужийн хүн ам багатайгаараа хоёрт ордог нийслэл юм.

Мацүэгийн цайны соёл 200 гаруй жилийн өмнө Фумай хэмээх цайны мастер нэрээр алдаршсан ба Мацудаира Харусато тус бүс нутгийг захирч байх үед олны дунд нэр хүндтэй болсон байна. Фумай нь цай, вагашины (Японы уламжлалт амттан) үйлдвэрлэлийг идэвхтэй дэмжиж эхлэн “Фумай-рю” хэмээх матчаны цайны ёслолын хэв маягийг бий болгожээ.

Фумайгийн нөлөөгөөр Мацүэ одоо Японы хамгийн том гурван вагашигаараа алдартай хотуудын нэг бөгөөд матчагын хэрэглээний түвшин өндөр цайны соёлын төв болжээ. Фумай-рю болон бусад цайны ёслолын хэв маягийг Мацуэ хотод өргөнөөр хэрэглэдэг.

Мацүэд жилийн аль ч улиралд зочлоход цайны ёслолтой нь танилцах боломж хэзээд нээлттэй аж.

Цайны ёслолын өдөр гадуур хооллож мөн худалдан авалт хийгээрэй

Saiundo-tea-set-1.1.jpg

Сар бүрийн 24-ний өдөр Чаноюу но Хи(цайны ёслолын өдөрлөг) Мацүэд тохиодог аж.

Энэ өдөр Фумай гуайн үеийг эргэн дурсахаас гадна вагаши болон цайны дэлгүүрүүдээр зочлоход тохиромжтой байдаг.

Фурюдо, Сайундо нар 100 гаруй жилийн турш ур чадвараа хөгжүүлж ирсэн нутгийн хоёр вагашичин юм. Тэдний гол салбар дэлгүүрүүд Мацүэ станцын ойролцоо хоорондоо тун ойрхон зайд байрладаг. Хоёр дэлгүүр хоёулаа вагашийг дангаар нь эсвэл хайрцгаар нь худалдаалж, уламжлалт жороор хийснээс гадна сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдээс санал болгодог.

Вакакуса (амтат ногоон будааны бялуу), ямакава (улаан, цагаан давс, чихрийн бялуу) зэрэг Фумай гуайн дуртай байсан вагаши нь хамгийн алдартай уламжлалт амттануудын нэг юм.

Эдгээр дэлгүүрээс худалдаж авсан вагашийг тэндээ идэхээр эсвэл авч явахаар идэж болно.

Nakamura-Tea-Stall-1.1.jpg

Хэрхэн вагаши хийх талаар суралцах боломж

Making-Japanese-Sweets_kasayon-pixta_89743709_M.jpgВагаши хийх сургалт нь Мацүэ дэх сурагчдын дунд алдартай байдаг. Каракоро Art Studio, Осэва-сан гэх тухайн бүс нутгийн аялал жуулчлалын компаниуд уламжлалт аргаар хийсэн амттан хийж сурахыг хүссэн хүн болгонд нээлттэй ба элсэхийн тулд урьдчилж захиалга өгөх хэрэгтэй юм байна.

Хэрэв хэл мэдэхгүй бол ThoughInaka хэмээх компани англи хэл дээрх аяллын хөтөлбөр санал болгодог. Мөнтүүнчлэн Shimane Interpreter Guide Association нь Мацүэг жуулчдад танилцуулахад туслах хөтөч болдог үйлчилгээ үзүүлдэг.

Түүхэн орчинд уламжлалт цай уугаарай

Kangetsu-an-1.1.jpg

Цай болон түүхэнд дурлагсад Гэсшо-жи сүм, Мэймэй-ан цайны газар болон Фүмон-ин сүмээр заавал зочлох хэрэгтэй. Мөн нэмэлт төлбөр төлөн матча, вагашигийн багцыг тухайн орчинд амтархан зооглох боломжтой.

Мэймэй-ан цайны газрыг Фумай өөрөө захиалан бүтээн байгуулжээ. Хэдийгээр нэвтрэхийг хориглодог ч нээлттэй хаалгаар дотоод заслыг сонирхон үзэхийг зөвшөөрөхөөс гадна Мэймэй-ан цэцэрлэгт тухлан цай уух бүрэн боломжтой.

Fumon-in-wagashi-1.1.jpg

Фумон-ин сүмийн дотор талд Кангецу-ан цайны газар байрладаг. Фумай амьдралынхаа туршид Кангецу-анд зочлох дуртай байсан бөгөөд зочид цайны газар орж чадахгүй ч Кангецу-ан цөөрмийн цэцэрлэгтэй чөлөөтэй танилцах боломжтой. Фумон-ин нь сүм хийдийн гаднах талбайн зарим хэсэг нь нутгийн хоёр домогтой холбоотой байдаг тул сүнсний түүх сонирхогчдын дунд хамгийн алдартай газар юм.

Харин Гэсшо-жи сүмд Фумай болон Мацүэгийн бусад феодалуудын булш байдаг. Эдгээр газруудыг сүмийн аварга яст мэлхийн хөшөө хамгаалж, шөнийн цагаар тэнүүчлэхээс сэргийлж нуруундаа багана суулгасан байдаг. 6-р сар бол Гэсшо-жид зочлоход хамгийн тохиромжтой цаг бөгөөд энэ бол сүмийн олон гидранж цэцэглэдэг үе юм. Сүмийн гол барилга дотор очиж цөөрмийн цэцэрлэгт хүрээлэнг үзэнгээ матча, вагаши идэх газар байдаг.

Япон цайны ертөнц

Nakamura-Tea-Stall-2.1.jpg

Хэрэв та олон улс орны цайг амталж байсан бол Японы цай болон Японы цайны соёл бусад орнуудаас илүү содон онцгой санагдах болно. Учир нь түүх, уламжлал, орчин үеийн нөхцөл гэх мэт олон зүйлс цайны амт чанарт нөлөөлдөг билээ.

Бэлтгэсэн: О.Янжинлхам

Эх сурвалж: Japantoday.com

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.