Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
УОК: Алтанбулаг боомтыг 2 сар хаах санал гаргалаа

УОК-оос ОХУ-тай хиллэдэг зарим боомтуудыг тодорхой хугацаатайгаар хаах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар болжээ.

Тодруулбал Алтанбулагийн боомтыг 2021 оны 1-р сарын 15-ыг хүртэл хаах санал гаргажээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг танилцууллаа. 

Тэрбээр “ОХУ-тай хил залгаа Цагааннуур, Боршоо, Алтанбулаг боомтуудад холбогдох албаны гурван ажлын хэсэг ажилласан. Сая Улсын онцгой комиссын хуралдаанаар гурван ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Ингээд эрсдлийг үндэслэж, ОХУ-тай хиллэж байгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хоёр сарын хугацаанд хаах саналаа Засгийн газрын хурлаар маргааш оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэр гаргалаа. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь өнөөдрийн байдлаар Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн нийт 40 жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотой юм. Нийт халдвар авсан 40 жолоочийн гурав нь өөрийн хүсэлтээр ОХУ-руу буцсан бөгөөд одоо нийт 37 жолоочийг Улаанбаатар хотод авчирч ХӨСҮТ-д эмчилж байгаа. Гэсэн ч тээвэрлэлтийн явцад халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлээс болгоомжлон Алтанбулаг боомтыг хоёр сарын хугацаатай хаах санал гаргаж байгаа юм. Эцсийн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар маргааш хэлэлцэж гаргана" хэмээн хэллээ.

Мөн Цагаануур, Эрээнцав зэрэг бусад боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн түр хугацаагаар хаах саналыг гаргаж байна" гэлээ. Харин Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-наас эхлэн гарагийн зохицуулалттайгаар нээхээр төлөвлөжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.