Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Улаанбурхан өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх хариу арга хэмжээ” уулзалт боллоо
Улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй болон цаашид шаардлагатай хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгөх зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нарт зориулсан “Улаанбурхан өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх хариу арга хэмжээ” уулзалт 2024 оны наймдугаар сарын 6-ны өдөр ЭМЯ-ны хурлын Б танхимд боллоо.
Уулзалтыг нээж МУ-ын Их хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Монгол Улс дах ДЭМБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте нар үг хэлэв.
Цаг үеийн нөхцөл байдлыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, хавьтал илрүүлэлтэд анхаарах асуудлуудын талаар ЭМЯ-ны НЭМГ-ын УСХЗХ-ийн дарга Б.Туяа нар тус тус танилцуулсан.
Түүнчлэн уулзалтад оролцож буй эмч мэргэжилтнүүдэд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагаандаа мөрдөх дараах мэдээллүүдийг ЭМС-ын А/342 тоот тушаалаар байгуулагдсан “Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх Шуурхай удирдлагын баг”-ийн гишүүд өөр өөрийн хариуцсан чиглэлээр өгсөн байна. Үүнд:
-Тандалтын багийн хийж хэрэгжүүлэх ажлуудыг ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга Ж.Нямсүрэн
-Дархлаажуулалтын бүртгэлжүүлэлтийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам
-Эрсдэлийн харилцааны багаас хийж гүйцэтгэх ажлуудыг НЭМҮТ-ийн Ерөнхий захирал С.Өнөрсайхан
-Лабораторийн шинжилгээ, сорьц авах, хадгалах, тээвэрлэх асуудлаар ХӨСҮТ-ийн НЛА-н дарга Б.Бумдэлгэр
-Санхүү, нөөц, үйл ажиллагааг хангаж ажиллах талаар ЭМЯ-ны СЭЗГ-ын дарга Л.Лувсан
-Өрхийн эрүүл мэндийн төвд халдварын сэжигтэй тохиолдол орж ирсэн үед авах арга хэмжээг ХӨСҮТ-ийн тархвар судлаач Б.Соёлмаа
-Жирэмсэн эмэгтэйд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг
Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл Ерөнхий мэргэжилтэн Д. Мөнхцэцэг
-Хүүхдэд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг ЭМЯ-ны Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, ЭХЭМҮТ-ийн чанарын албаны дарга А.Оюунчимэг
-Улаанбурхан өвчний хөнгөн, дунд хэлбэрийн үед гэрээр эмчлэх зөвлөмжийг Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, ЭНЭҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмид
3 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
11 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.