Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Их Британид хэдгэний тоо толгойн бууралт аюул авчирна хэмээн шинжээчид анхааруулж байна

Их Британид хэдгэний тоо толгойг хянах хангалттай арга хэмжээ авахгүй байгаа тул тоо толгой буурч байна гэж тэргүүлэх мэргэжилтэн анхааруулав.

Зөгий, эрвээхэй зэрэг зарим сээр нуруугүй шавьжнуудыг хянах үндэсний хөтөлбөр байдаг бол харин хэдгэнэд байхгүй гэж байгалийн түүхийн музейн эрхлэгч доктор Гэвин Броад хэлсэн байна.

Энэ жил чийглэг хүйтэн цаг агаартай байсан нь тэдний тоо толгойг бууруулах нөхцөл болсон гэж цэцэрлэгчид, мэргэжилтнүүд, хортон шавьж хянагч нар үзэж байгаа юм.

Боард хэлэхдээ зөвхөн энэ мэдээлэл үндсэн гол шалтгаан биш хэмээжээ.

Тэрбээр: "Бидэнд харамсалтай нь хэдгэний тоо толгойн талаарх хангаллтай мэдээлэл одоогоор байхгүй. Энгийн хэдгэнэ [Vespula vulgaris] болон герман хэдгэнэнүүд [Vespula germanica] ихсэж, цөөрөх төлөвтэй байдаг нь цаг агаарын байдлаас үүдэлтэй байж магадгүй ч тодорхой тоон мэдээлэл байдаггүй."

Их Британид цаг агаарын эрс тэс уур амьсгалтай байгаа бөгөөд энэ нь ширүүн болон ойр ойрхон бороо орох, улирлын гэнэтийн өөрчлөлттэй байх тун өндөр магадлалтай хэмээн цаг уурын албаныхан мэдээллэв. Энэ нь газарт үүрээ засдаг, үерт мэдрэмтгий хэдгэнэ зэрэг амьтдад нөлөөлдөг.

Тоос хүртээгчдийн тоо толгой эрс буурч байгаагаас; 400 орчим зөгий, ховерфлайн судалгаагаар 1980 оноос хойш Их Британид 42%-иар бага тархалттай болсныг тогтоожээ. Энэ нь эрчимтэй газар тариалан, бүтээн байгуулалтын улмаас хүнсний ургамал, амьдрах орчны хомсдол, уур амьсгал зэрэгтэй холбоотой гэж үзэж байна.

Эх сурвалж: The Guardian

Бэлтгэсэн: О.Янжинлхам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.