Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Азид анх удаа шамбарамын мэс заслын салбарт эмчилгээний шинэ технологийг Монголд нутагшуулна

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг, “Korea Pharma” ХХК-ийн хамтарсан өндөр давтамжит радио долгионоор шамбарам түлэх эмчилгээний эмнэлзүйн судалгааны “Pro-Gen” төслийн нээлт өнөөдөр /2024.08.08/ АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг дээр боллоо.

Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инновац хариуцсан дэд захирал П.Анхтуяа, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор М.Адилсайхан, “Korea Pharma” ХХК-ийн ерөнхий захирал, хүний их эмч, клиникийн профессор Б.Бурмаа, УНТЭ-ийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн их эмч,  клиникийн профессор Ж.Ганцолмон, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн Дүрс оношилгооны эмч П.Бат-Ирээдүй нар оролцов.

“Pro-Gen” төсөл нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг дээр хоёр жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд төслийг “Korea Pharma” ХХК-ийн зүгээс санхүүжүүлж байгаа юм. Өндөр давтамжит радио долгионоор шамбарам түлэх эмчилгээний арга нь дэлхий дахинд хамгийн дэвшилтэт сүүлийн үеийн эмчилгээний аргын нэг бөгөөд одоогоор АНУ, Европын орнуудад хийгдэж байна. Энэхүү төслийн онцлог нь Азид анх удаа, тэр дундаа манай улсад тус эмчилгээний аргыг анхлан нэвтрүүлж, нутагшуулж буйд оршиж байна.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

6 хүн, хичээл хийж буй хүмүүс, ширээ, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.