Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида 2024 оны наймдугаар сарын 09-12-ны өдрүүдэд Казахстан, Узбекистан, Монгол Улсад тус тус хийхээр төлөвлөж байсан албан ёсны айлчлал Япон Улсад хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан цуцлагдав.
Япон Улсын Мияазаки мужид 2024 оны наймдугаар сарын 8-ны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас илүү өргөн хүрээг хамарсан хүчтэй газар хөдлөлт болох магадлал нэмэгдсэн тухай Япон Улсын Цаг уурын агентлагаас мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг гаргаад байна.