Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Оюутан цэргүүд тангарагаа өргөлөө
“Монгол Улсын Үндсэн хууль”, “Цэргийн албаны тухай” хуулийн дагуу иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 73 их, дээд сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс сурлага, сахилга, эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдраараа шалгаран ирсэн Оюутан цэргүүд өнөөдөр эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ биелүүлэх баталгаа болсон “Монгол Улсын Цэргийн тангараг”-аа эх орон, ард түмэн, эрдэмтэн багш нар, хайрт эцэг эх, гэр бүл, төрөл төрөгсдийнхөө өмнө өргөжээ.
3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
 
“Оюутан-цэрэг” сургалт нь анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоолоор “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж эхэлснээс өдгөө 10 жилийн хугацаа өнгөрч, нийт 8200 орчим оюутан залуус хамрагдаад байна.
Энэ жил нийслэлд 791, хөдөө орон нутгийн 19 аймгийн 297, 51 их дээд сургуулийн нийт 1088 оюутан залуус оюутан цэргийн онолын болон мэргэжлийн бэлтгэл сургуулилтад хамрагдсанаас оюутан цэргийн сургалтаа амжилттай давж 1013 оюутан хөдөө хотын Зэвсэгт хүчний анги салбаруудыг түшиглэн Зэвсэгт хүчний 6 анги байгууллагуудад цэргийн тангараг өргөж байна.
3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Цаашид Оюутан цэргийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, орчин үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөрийн агуулгыг өргөтгөх зэрэг ажил, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно гэдгийг өнөөдөр болсон “ОЮУТАН ЦЭРЭГ-2024” тангараг өргөх ёслолын арга хэмжээний нээлтийн үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт онцлон тэмдэглэжээ.
4 хүн ба бичвэр нарын зураг байж магад
3 хүн нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн нарын зураг байж магад
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.