Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов бараалхав

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов 2024 оны наймдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан улам бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны зургаадугаар сард Монгол Улсын Их Хурлын сонгууль амжилттай болж өнгөрснийг тэмдэглээд сонгуульд олонхийн суудал авсан Монгол Ардын Нам Ардчилсан нам болон ХҮН намтай хамтран Засгийн газраа эмхлэн байгуулсан нь Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны уламжлал, эрч хүчийг хадгалахад чухал болохыг онцлон тэмдэглэв.

Мөн уулзалтын үеэр талууд “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаарх хэлэлцээг ойрын хугацаанд эцэслэж, байгуулахаар ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэлээ.

Хоёр тал Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ оны арванхоёрдугаар сард багтаан байгуулах, ДЦС-3-ыг өргөтгөн шинэчлэх ажлыг эрчимжүүлэх, Эгийн голын УЦС барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын шинжээчдийн хамтарсан судалгааны ажлын хэсгийг байгуулах, ОХУ-д суралцах Монголын оюутнуудын квотыг тогтоох, нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг гаргах зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.

Түүнээс гадна, хоёр талын уул уурхай, эрчим хүч, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхээр тохиролцов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.