Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэн ҮХЦ-д ханджээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзсэн иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд ханджээ. 

Энэ талаар иргэн Д.Ганхуягаас тодруулахад “УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн нь өөрөө хууль зөрчсөн асуудал. Ингээд зогсохгүй түүний оронд нөхөн сонгууль явуулах гэж байна. Хувь хүнтэй хариуцлага тооцох хэмжээний асуудал гэж харж байтал сүүлдээ маш өндөр төсөвтэй нөхөн сонгууль явуулах хэмжээнд хүрсэн учраас үүнийг эсэргүүцэж ҮХЦ-д хандаж байгаа юм. 

УИХ-ын гишүүнийг хэрэгт холбогдуулж, өргөдлийг нь өгүүлээд, нөхөн сонгууль явуулдаг байж болохгүй. Тэгээд ч УИХ-ын гишүүнийг шууд чөлөөлсөн нь буруу. Д.Гантулгын гэм буруутай эсэхийг тогтоосны дараа чөлөөлж, нөхөн сонгууль явуулах нь хуульд нийцнэ гэж үзсэн учраас цэцэд хандсан” гэв. 

42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой ҮХЦ-д хандсанаар энэ оны зургаадугаар сарын 30-нд товлогдоод буй нөхөн сонгуульд нөлөөлөх эсэхийг ҮХЦ-ээс лавлалаа. Уг асуудлаар ҮХЦ-ээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа учир нөхөн сонгуульд нөлөөлөхгүй ажээ. 

ҮХЦ-д иргэний гаргасан мэдээллийг цэцийн гишүүн хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор маргаан үүсгэх эсэхийг шийднэ. Маргаан үүссэн тохиолдолд ҮХЦ 30 хоногийн дотор шийдвэр гаргах журамтай байдаг аж. Ингээд УИХ-аар ҮХЦ-ийн цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхийг хэлэлцээд хүлээж авахаас татгалзвал ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар уг маргааныг хэлэлцдэг юм байна.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.