Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
4 настай хүү 3500 жилийн настай хүрэл зэвсгийн үеийн ваарыг санаадгүй хагалжээ

Баасан гарагт Израйлийн музейд зочлох үеэр 4 настай хүүхэд хүрэл зэвсгийн үеийн ваарыг санамсаргүйгээр унагаан хагалсан тухай музейгээс мэдээлэв. Хайфагийн их сургуулийн “Hecht” музейд байрлуулсан эртний ваар нь манай эриний өмнөх 2200-1500 оны үед хамаарах бөгөөд хамгийн багадаа 3500 жилийн настай. Саяхныг хүртэл энэ ваар нь бүрэн бүтэн байсан учир маш ховор олдвор байсан юм.

Хүүгийн аав хэлэхдээ “Дотор нь юу байгааг сониучирхан ваарыг татсанаас болж ваар хагарсан” гэж мэдээлэл өгжээ. Алекс эвдэрсэн олдворын хажууд хүүгээ хараад шоконд орсон бөгөөд эхлээд манай хүүхэд хагалаагүй гэж эхлээд бодсон боловч хүүхдээ тайвшруулсны дараа хамгаалалтын ажилтантай ярьжээ.

"Үзүүлэнгийн эд зүйлсийг зориудаар гэмтээх тохиолдол байдаг бөгөөд ийм тохиолдолд цагдаа дуудан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг" гэж музейн захирал Инбал Ривлин хэлэв. Харин энэ тохиолдолд нөхцөл байдал тийм биш бага насны хүүхэд музей үзэж байгаад санамсаргүй байдлаар савыг гэмтээсэн тул зохих хариуцлагыг өөрөөр хүлээлгэнэ” гэв.

Уг ваарыг музейн үүдэнд шилэн хаалтгүйгээр байрлуулсан байсан бөгөөд энэ нь "археологийн эд зүйлсийг олон нийтэд хүртээмжтэй болгох" үүднээс тэгсэн гэж Ривлин тайлбарлав.

"Археологийн олдворыг ямар нэг хаалтгүйгээр харах нь үнэхээрийн сэтгэл татам байдаг гэж тус музей үздэг бөгөөд энэхүү үйл явдлыг үл харгалзан “Hecht” музей энэ уламжлалыг үргэлжлүүлэх болно" гэж тэр хэлжээ.

Савыг сэргээхээр байгаль хамгаалах мэргэжилтэн сонгогдсон бөгөөд Ривлин үүнийг "богино хугацаанд байранд нь буцааж өгнө" гэжээ. Гэр бүлийнхэн нь зассан олдвортой танилцахаар уригдсан гэж Ривлин хэлсэн бөгөөд ирэх амралтын өдрүүдэд дахин зочлохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: ABC news

Бэлтгэсэн: О. Янжинлхам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.