Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Авто эргүүлийн чиглэлийг нэмснээр алба хаагчид дуудлагад түргэн шуурхай хүрч очих боломжийг бүрдүүлж байна

Цагдаагийн байгууллагад ирэх дуудлага мэдээлэл их, хүрч очих автомашины тоо харьцангуй цөөн байсан асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын даргаас энэ онд шийдвэрлэж, нийслэлийн 6 дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд авто эргүүлийн 21 чиглэлийг шинээр нэмснээр дуудлага, мэдээлэлд очих хурд нэмэгдэж, алба хаагчдын ажлын ачаалал бурч, дуудлага мэдээллийн шийдвэрлэлтэд ахиц гарсан байна.

Өнгөрсөн 2023 оны байдлаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэлд очих дундаж хугацаа 21 минут 40 секунд байсан бол энэ оны III улиралд 11 минут 36 секундээр багасжээ.

Авто эргүүлийн нэг чиглэл өдөрт гэмт хэрэг, зөрчлийн 10-28 дуудлага мэдээллийг шалгаж шийдвэрлэж байсан бол энэ оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс шинээр авто эргүүлийн 21 чиглэлийг нэмснээр өдөрт 8-20 дуудлага, мэдээлэл шалгаж шийдвэрлэж байгаа нь алба хаагчдын ажлын ачаалал 2-8 нэгжээр буурсан үр дүн гарсан.

Мөн дуудлага, мэдээлэл ирүүлсэн иргэдийг сэтгэл ханамжийн судалгаанд хамруулахад 85-90 хувь нь сайн, хангалттай гэсэн үнэлгээ өгсөн байна. Уг судалгаанд цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгснөөс хойш хэдийн хугацааны дараа алба хаагчид хүрч очсон, дуудлага, мэдээллийн дагуу очсон алба хаагчдын харилцаа хандлага, мэргэжлийн ур чадвар, гэмт хэрэг, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн байдлын талаар 3 төрлийн асуумж авсан юм.

Судалгаагаар дуудлага, мэдээллийг хангалтгүй шийдвэрлэсэн гэж үнэлсэн иргэдийн санал хүсэлтийг харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст дахиж шалган, шийдвэрлэж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.