Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Эдийн засаг, байгаль орчны асуудал эрхэлсэн зохицуулагч Бакит Зусупов, Эдийн засгийн удирдлагын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Вера Стробачова-Будвэй нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-тай прокурор, мөрдөгч нарыг виртуал хөрөнгөтэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хууль бус үйлдлийг илрүүлэх, шалган шийдвэрлэх ажиллагааны сургалтад хамруулах, гадаад улсын туршлага судлах, алдагдсан хөрөнгийг царцаах, сэргээх, буцаах зэрэг олон талт хамтын ажиллагааны чухлыг тэмдэглэв. 

 

Түүнчлэн Эдийн засаг, байгаль орчны асуудал эрхэлсэн зохицуулагчийн албанаас Улаанбаатар хотод наймдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд “Виртуал хөрөнгө, блокчейн санхүүгийн үйлчилгээг ашиглан мөнгө угаах явдалтай тэмцэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, прокурор, мөрдөгч нарт хэрэгцээтэй сургалт болж байгааг онцоллоо.  

 

Эдийн засаг, байгаль орчны асуудал эрхэлсэн зохицуулагч Бакит Зусупов Монгол Улс төдийгүй дэлхий нийтээр виртуал хөрөнгө, блокчейн санхүүгийн үйлчилгээг ашиглан мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх явдлыг чухалчилж буйг тэмдэглэж, Монгол Улсын прокурорын байгууллагатай дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, боловсон хүчний мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ.

  

Уулзалтын төгсгөлд Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс 2024 оны есдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах “Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын төлөөллийг оролцохоор урьсан  урилгыг Эдийн засаг, байгаль орчны асуудал эрхэлсэн зохицуулагч Бакит Зусупов талархан хүлээн авч, оролцох сонирхолтой буйгаа илэрхийлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.