Уншиж байна...
Монгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Дэлхийн ур чадварын уралдаанд оролцох монгол улсын багт төрийн далбаа гардуулах үйл ажиллагаа боллоо
Дэлхийн ур чадварын 47 дахь уралдаан 2024 оны есдүгээр сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрүүдэд Бүгд найрамдах Франц Улсын Лион хотод зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсын баг CNC токарь, гагнуур, өрөг угсралт, цахилгаан, мужаан, тогооч, сантехник гэсэн 7 мэргэжлийн төрлөөр оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна.
Дэлхийн ур чадварын уралдаанд оролцох бэлтгэл ажлын хүрээнд чадамжийн төвийг түшиглэсэн бэлтгэл сургалтын байгууллага дээр, аж ахуйн нэгж байгууллага, ажлын байранд, гадаад дотоодын хамтарсан бэлтгэл мөн бусад орнуудын ур чадварын сорилго уралдаанд оролцлоо. Мэргэжлийн ур чадварын бэлтгэлээс гадна сэтгэл зүйн ганцаарчилсан болон багийн, уралдааны дүрэм, журам, нэгдсэн сургалтыг уралдаанд оролцогч, эксперт багш, багийн гишүүдийг хамруулан олон талын оролцоог ханган зохион байгууллаа.
Энэхүү уралдаанд оролцох багт төрийн далбаа гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Боловсролын сайд П.Наранбаяр оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн, амжилт хүсэж, багийн гишүүдэд төрийн далбааг гардуулан өглөө.
Бэлтгэл хангах, зохион байгуулалтад хамтран ажилласан нийт сургалтын байгууллага, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллагууддаа талархсанаа илэрхийлье.
Дэлхийн ур чадварын уралдаанд оролцох нийт баг, оролцогчдодоо амжилтын буухиагаа үргэлжлүүлж, мөрөөдлийнхөө эзэд болохыг хүсье.
May be an image of 5 people, dais and text
May be an image of 4 people and text
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.