Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Прокурорын газрын төлөөлөл НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын “SEAJust” Олон улсын сүлжээ байгууллагын нэгдсэн хуралдаанд оролцжээ

Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Мөнхбаатар, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн ахлах прокурор Д.Нямбат нар 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрөөс 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотноо зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын “SEAJust” Олон улсын сүлжээ байгууллагын нэгдсэн хуралдаанд оролцлоо.

   НҮБ-ын “SEAJust” Олон улсын сүлжээ байгууллагын нэгдсэн хуралдаан нь жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулагддаг бөгөөд шинээр гишүүнээр элссэн орнуудыг танилцуулах, гишүүн орнуудын холбоо барих албан тушаалтнуудыг хооронд нь холбох, эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцаа болон гэмт этгээд шилжүүлэх авах хүсэлт илгээсэн, хүсэлтийг хүлээн авсан орнуудын албан тушаалтны хоёр талт уулзалтыг зохион байгуулах, гишүүн орнуудад хандаж зөвлөмж гаргах зэрэг эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх эрх бүхий төв байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.

   Нэгдсэн хуралдаанаар “SEAJust” Олон улсын сүлжээ байгууллагын Нарийн бичгийн газраас НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын цахим сургалтын хуудсанд “SEAJust” Олон улсын сүлжээ байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл оруулах, гишүүн орнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, сургалтын материал байршуулах, холбоо барих албан тушаалтнуудын мэдээллийг шинэчилж байх зорилгоор цэс үүсгэх санаачилга гаргаж, гишүүн орнуудтай зөвлөлдөв.

   Түүнчлэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын Эрх зүйн туслалцааны хэлтсийн дэд захирал Ван Шү Вэн, Хамтын ажиллагаа, харилцааны хэлтсийн дэд захирал Мао Жи Линг болон АНУ-ын Хууль зүйн яамны Олон улсын харилцааны газрын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Жеффри М Олсон, шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан прокурор Минди Жее нартай уулзалт зохион байгуулж, эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцааны хүсэлтийн явц, шийдвэрлэлтийн талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид эрх зүйн туслалцааны хүсэлттэй холбоотой мэдээллийг хоёр орны прокурорууд харилцан солилцож байхаар тохирлоо. 

   Ийнхүү эрх зүйн туслалцааны хүсэлттэй холбоотой мэдээллийг тухайн улсын эрх бүхий байгууллагатай харилцан, мэдээлэл авч байхаар тохирсон нь эрх зүйн туслалцааны хүсэлттэй холбоотой ажиллагаа нь цаг алдалгүй шуурхай явагдах боломжийг бүрдүүлэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.