Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг азийн олимпын зөвлөлийн гүйцэтгэх зөвлөлд сонгогдлоо
Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн 44 дэх удаагийн Eрөнхий ассамблeй БНЭУ-ын Дeли хотноо 2024 оны есдүгээр сарын 8-ны өдөр болж тус байгууллагыг 2024-2028 оны циклд удирдах Гүйцэтгэх зөвлөлийн сонгууль явагдав.
Улмаар ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ирэх 4 жилд АОЗ-ийн гүйцэтгэх зөвлөлд сонгогдон ажиллах боллоо. Энэ удаагийн ерөнхий ассамблейд АОЗ-ийн гишүүн 45 ҮОХ-д цахимаар болон танхимаар оролцож, нууц санал хураалтын дүнгээр 44 ҮОХ-ны дэмжлэг авсан Ража Рандхир Сингх АОЗ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон, тус байгууллагыг ирэх дөрвөн жилд удирдах боллоо. АОЗ-ийн Eрөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2021 оноос ажиллаж байсан Ража Рандхир Сингх нь өдгөө 77 настай бөгөөд Олимпын наадамд 5 удаа, Азийн наадамд 4 удаа оролцож байсан тамирчин бөгөөд 2001-2014 онд ОУОХ-ны гишүүн, 2014 оноос Хүндэт гишүүнээр ажиллаж байна.
Мөн түүнчлэн энэ үeэр АОЗ-ийн Байнгын хороодын дарга нар сонгогдож, улмаар ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Eрөнхийлөгч Б.Баттүшиг “Соёлын байнгын хороо”-ны даргаар ирэх дөрвөн жил ажиллах үүргийг хүлээн авлаа.
АОЗ-ийн дүрмийн дагуу Удирдах зөвлөлийн гишүүд болон Ёс зүйн хорооны дарга, гишүүдийн сонгуулийг тус тус явуулсан бөгөөд “Ханжоу 2022” Азийн наадмын тайланг хэлэлцэж, “Айчи Нагояа 2026” Азийн наадмыг Зохион байгуулах хорооны бэлтгэл ажлын мэдээллийг хүлээн авч, улмаар 2025 онд Азийн танхимын болон тулаан спортын наадмыг зохион байгуулах Ряд хотноо тус наадмын тугийг гардуулан өгөв.
Ташрамд дурдахад, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг нь "Айчи Нагоя 2026" Азийн наадмын зохион байгуулах хорооны үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөгөө чиглэл өгөх АОЗ-ийн Зохицуулах хороо /Coordination Committee of OCA/-ны гишүүнээр мөн ажиллаж байгаа бөгөөд есдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Япон улсад болох тус хорооны хурлаар тамирчдын хотхоны асуудлыг яаралтай шийдэх чиглэлийг АОЗ-ийн Ерөнхий ассамблейгээс авсан байна.
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.