Уншиж байна...
Монгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газар хаясан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2024 оны есдүгээр сарын 02-ноос 06-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 40925, мөрдөн байцаалтын 2833 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 407 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 238 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 57, Өмчлөх эрхийн эсрэг 50, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Авлига, албан тушаалын 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1 хэрэг байна.     й

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын албан тушаалтан Г.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн Ж.Г-ийн Монгол Улсын хилээр оруулж ирсэн бараа материалыг гаальд мэдүүлэхгүйгээр хяналтын бүсээр нэвтрүүлж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Газрын тосны хайгуул хийх, олборлох, боловсруулах, экспорт, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “П” ХХК нь хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 3 /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн албан тушаалтан И.Ж, Е.А, Е.К нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй нэр бүхий 18 иргэнд тэтгэлэг олгож, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.