Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Б.Одбаяр: Авто замыг асфальт бетоноор хучихын өмнө хашлага, худгийн тагуудыг өндөрлөж, хучихдаа тэнцүүлж тааруулдаг

Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайдын хамтарч баталсан стандартаар авто замын бордюр зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байна гэж заасан байдаг агаад тус стандартын дагуу авто замыг асфальтаар хучихад замын хашлагын ил харагдах өндөр 7-8 см болдог.

Ингэснээр ус зайлуулах шугам асфальтан хучилтаас дээш гарахгүй, авто замын засвар, шинэчлэлийн дараагийн ажлуудыг стандартын дагуу чанартай хийдэг. Олон нийтийн сүлжээнд зарим үед яригдаж байгаа шиг замын хашлага, ус зайлуулах худгийн тагийн өндөр стандартаас зөрсөн зүйл байхгүй гэдгийг холбогдох албаны эх сурвалж хэлж байна.

Энэ тухайд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Авто замын асфальт бетон үе авахын өмнө замын хашлага болон худгийн тагуудыг өндөрлөж байж ажлыг гүйцэтгэдэг. Замын ажил дуусахад явган замын гарц болон ус зайлуулах шугам асфальтаас дээш гарахгүй. Зам дээрх хөндлөн гарсан ус зайлуулах хоолойны шугамаа холбож дуусаад асфальтаа авдаг. Ингэснээр борооны ус зайлуулах таг асфальтаас доогуур болж стандартад нийцнэ. Нарны замыг засварлаж байхад ч иймэрхүү асуудал цахим орчинд гарч, яригдаж байсан. Гэхдээ иргэд та бүхэн тус замыг очоод үзвэл ажлын стандартыг харах болно” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.