Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Саудын Арабын улсын нийслэлд болсон хиймэл оюуны олимпиадад Монгол Улсын баг нэг алт, нэг хүрэл медаль хүртлээ
ЮНЕСКО-ийн дэргэдэх Хиймэл оюун ухааны олон улсын судалгааны төв “IRCAI” болон Олон улсын хиймэл оюун ухааны ёс зүй, зохицуулалтын төв (ICAIRE) нь Саудын Арабын Их өгөгдөл, хиймэл оюун ухааны газартай (SDAIA) хамтран Олон улсын хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадыг (IAIO) 2024 оны есдүгээр сарын 08-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын нийслэл Рияад хотод зохион байгуулж байна.
Энэхүү олимпиадад 25 улсын 90 орчим сурагч оролцон өрсөлдсөн бөгөөд Монгол улсаа төлөөлөн Болгар улсын Бургас хотод болсон хиймэл оюуны олимпиадад оролцсон баг оролцож нэг алт, нэг хүрэл медаль хүртлээ.
  • Алтан медалийг оюунлаг сургуулийн сурагч Н.Батсүх
  • Хүрэл медалийг Хобби сургуулийн сурагч Э.Тэнүүн
  • Багийн бусад хоёр гишүүн болох Эрхэт эрдэм сургуулийн сурагч Ч.Ирмүүн, Сант сургуулийн сурагч Т.Энгүүн нар хүрэл медаль авахад нэг оноо дутаж шагналт байранд орлоо.
Монголын багийн ахлагчаар МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн багш З.Цолмон, дэд ахлагчаар тус сургуулийн багш Г.Амарсанаа нар ажиллалаа.
Тус олимпиад нь хиймэл оюун ухааны салбарт онцгой авьяастай залуусыг илрүүлэх, урамшуулах, нэгтгэх, тэднийг таниулах, мөн компьютер, хиймэл оюун ухааны салбарын эрдэмтэд болон багш нарын хооронд олон улсын найрсаг харилцааг бий болгох зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах юм байна.
зурагт, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.