Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
СДМЗХ-ны VII Их хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Б.Пүрэвдагвыг Ерөнхийлөгчөөр сонголоо

СДМЗХ-ны долоо дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Пүрэвдагва ээлжит VII Их хурлын төлөөлөгчдөд хандан СДМЗХ-г залуучуудын хөгжил, оролцооны тэргүүлэгч байгууллага болгох алсын хараа бүхий стратеги төлөвлөгөөг танилцуулж байна. Тэрбээр “Юуны өмнө надад итгэл хүлээлгэж, 27 жилийн түүхтэй МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны нэгэн үеийн түүхийг бичих хариуцлагатай бөгөөд хүндтэй үүрэг хүлээлгэсэн хамт олондоо гүн талархал илэрхийлье. Манай холбоо бол 21 аймаг, 9 дүүрэг, 300 гаруй сум, хороонд салбартай, олон мянган залуусын зүрхэнд оч бадрааж, өнөө үеийн Монгол Улсын удирдагч, лидерүүдийг төрүүлсээр ирсэн үндэсний хэмжээний байгууллага билээ” хэмээн тодотгоод өнгөрсөн хугацаанд зургаан Ерөнхийлөгчийн удирдлага дор хоёр удаа нэрээ сольж, бүтэц, дүрэм, үйл ажиллагаандаа өөрчлөлт, шинэчлэлийг хийсээр өдийг хүрсэн бол дараагийн дөрвөн жилд хаашаа чиглэж, ямар арга барил, стратегийг баримталж ажиллахаа танилцуулж эхэллээ. “SDY-д гишүүнээр элсэхдээ заавал социал демократ үзэл баримтлалтай байх албагүй.

Харин биднийг сонгосон гишүүддээ SDY үзэл баримтлалаа тайлбарлан таниулж, боломж олгож, дэмжлэг үзүүлж ажиллана.  Биднийг сонгох суурь шалтгааныг тодорхой болгож өгнө” хэмээн онцлоод СДМЗХ-г залуучуудын хөгжил, оролцооны тэргүүлэгч байгууллага болгох алсын хараа бүхий стратеги төлөвлөгөөг танилцуулж байна. Б.Пүрэвдагвын хувьд ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх Дэвшилтэт хөгжлийн стратеги төлөвлөгөөг гаргасан бөгөөд MNCG судалгааны байгууллага болон Стратеги академитай хамтран 18-35 насны янз бүрийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй, хот, хөдөөгийн 810 залуус, SDY-ийн 100 тэргүүлэгч, гишүүдээс чанарын болон тоон судалгааг хэлбэрээр авчээ.

Эдгээр судалгааны үр дүнд тулгуурлаж, SDY-ийн дараагийн дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг салбар салбарын экспертүүд, эрдэмтэн судлаачид, судалгааны байгууллагуудтай хамтран боловсруулсан байна. Дээрх “Судалгаанаас гарсан хамгийн том дүгнэлт нь СДМЗХ залуусын дуу хоолойг илэрхийлдэг, оролцоог нь хангадаг, асуудлыг шийддэг байгууллага болох бөгөөд энэ нь сонголт гэхээсээ илүү зайлшгүй хийх ёстой, сонголтгүй буюу цаг үеийн шаардлага, нийгмийн бодит хүлээлт” гэдгийг Б.Пүрэвдагва онцоллоо. Судалгааны дүнд тэргүүлэх дөрвөн чиглэлд, хувь хүний болон нийгмийн дэвшилтэт хөгжилд хөтлөх нэн тэргүүний 16 зорилт бүхий Progressive, Development, Strategy /PDS/ дэвшилтэт хөгжлийн стратеги төлөвлгөөг хэрэгжүүлэн ажиллах юм байна. Түүний танилцуулсан судалгаанаас үзэхэд залуучуудын 54 хувь нь дэмждэг намгүй гэж хариулсан бол улс төрийн нам дэргэдээ залуучуудын байгууллагатай байхыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. “Тиймээс бид үйл ажиллагаандаа улс төрийн, нийгмийн, хувь хүний хөгжлийн гээд олон янз байдлыг тусгаж, тэнцвэрийг барьж, биднийг сонгох суурь шалтгааныг маш тодорхой болгож өгөх шаардлагатай байна” хэмээн онцоллоо.

СДМЗХ-ны VII Их хурал үргэлжилж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.