Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
УИХ-ын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжлээ

УОК-оос нийслэлд 3 хоногийн хөл хорио тогтоогоод байна. Энэ дагуу УИХ-ын үйл ажиллагаа цахим горимд шилжиж байна. Тухайлбал 10 цагаас эхлэн ажлын хэсэг, чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаанууд цахим хэлбэрээр явагдана. Үүнийг дагаад УИХ-ын тамгийн газрын үйл ажиллагаа ч цахим хэлбэрт шилжиж байна.

Өнгөрсөн хавар УИХ-ын дэгийн тухай хуульд цахим хуралдааны дэгийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан бөгөөд энэ дагуу УИХ-ын үйл ажиллагаа төрийн ордоны 5 танхимд хуваагдах болно. Мөн ирэх өдрүүдэд Монгол улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 30 жилийн ойн арга хэмжээ болох байсан ч дээрх арга хэжмээнүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Мөн Төрийн ордонд өнгөрсөн хавраас эхлэн тогтоосон хорио цээрийн дэглэм хэвээр үргэлжилж байгааг мэдээллээ. Тодруулбал иргэдийг хүлээж авах ажил зогссон бөгөөд хэвлэл мэдээллийн ажилтнуудыг түр журмын хүрээнд хязгаарлалтайгаар нэвтрүүлэхээр болжээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.