Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Нарийн мэргэжлийн эмч нар эх орондоо аутизмын хүрээний эмгэг, нярайн зүрхний хэм алдалт өвчний оношилгоо, эмчилгээг нутагшуулахаар Турк, Энэтхэг улсыг зорино

Шинэчлэн баталсан жагсаалтаар Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй 26 өвчин бий. Эдгээр өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн наймдугаар сард шийдвэр гаргаж, дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд тухайн чиглэлээр тэргүүлдэг эмнэлэг, их сургуульд 13 үндэсний багийг энэ ондоо багтаан чадавхжуулахаар шийдвэрлэсэн.



Энэ шийдвэрийн дагуу энэ 7 хоногоос эхний эмч нарын баг сургалтдаа хамрагдахаар Турк, Энэтхэг улс руу зорих гэж байна. Эдгээр эмч нар Аутизмын хүрээний эмгэг, Хүүхдийн зүрхний хэм алдалт өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нэвтрүүлэх юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дээрх Турк, Энэтхэг улс руу явж буй эмч нарын багтай уулзалт хийж, хариуцлагын гэрээ байгууллаа. Энэ үеэр Сайд “Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбар гадаад сургалтад хэдэн тэрбум төгрөг зарсан. Гэвч эмнэлгийн тусламж үйлчилгээ тэр хэрээр сайжирсан уу гэвэл, үгүй. Энэ жил монголд эмчлэх боломжгүй өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор 13 эмч нарын багийг гадаадад суралцуулахаар төлөвлөсөн. Багагүй хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байгаа. Аливаа зүйлд бид хариуцлагатай хандах ёстой.

Дээрх бүх багуудтай явахаас нь өмнө хариуцлагын гэрээ байгуулж, юу сурч мэдэх ёстой вэ гэдгийг нь тодорхойлж өгч байна. Тиймээс олдсон цаг хугацаагаа зөв ашиглаж, аль болох ихийг сурч мэдээрэй, ирээд сурсан мэдсэнээ богино хугацаанд эмчилгээндээ нэвтрүүлж, нутагшуулаарай гэж захья. Нэг зүйлийг онцолж хэлье. Эмч, эмнэлгийн байгууллагын харилцаа хандлагаас болж салбарын нэр хүнд унаж байгаа асуудал бий. Тиймээс энэ тал дээр анхаарч, үлгэр жишээ ажиллаарай гэдгийг уулзсан дээрээ дуулгая” гэлээ.







Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.