Уншиж байна...
МИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалааНалайх дүүрэгт 79МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээОнцгой байдлын алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллааМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулжээНийслэл хотод үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орноХүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллооҮндсэн хуулийн цэцийн даргаар Жуужаагийн Эрдэнэбулган сонгогджээ“Хуульчдын өдөр”-ийг угтаж ХЗДХЯ-ны зарим албан хаагчдыг шагнаж, урамшуулжээЯпон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байна
Сэрэмжлүүлэг: КАРТ АШИГЛАДАГ ХҮН бүрт зориулав

Сүүлийн үед дэлхий даяар Монгол улсад ч цахим халдлага хүрээгээ тэлж, интернэт банкаараа мөнгөө алдаж хохирох тохиолдол элбэг гарч байна. Үүний шалтгаан нь зөвхөн банкны алдаа бус иргэдийн хайхрамжгүй байдал ч нөлөө үзүүлж байна. Тиймээс иргэд цахим банкны аюулгүй байдлаа хадгалахын тулд дараах зүйлийг мэддэг байх шаардлагатай юм. 

- Та үйлчилгээний байгууллагад тооцоо хийхдээ пин кодоо хэлэхгүй байж болно. Тийм эрх бий. Картынхаа пин кодыг хэлснээр хакердуулах эрсдэлд орж байна гэсэн үг.

- Цахим гэмт хэрэгтнүүд ресторанд зөөгчөөр ажилд ороод картын мэдээлэл хуулж авдаг.

- Твиттэр, Фэйсбүүк зэрэг сошиал хэрэгслийнхээ нууц үгийг, банкны картын нууц үгтэйгээ адилхан байлгаж болохгүй. Хакердуулах аюултай. Аль алиных нь паспортыг ойр ойрхон сольж байх хэрэгтэй.

- Харилцагчид гар утсаар төлбөр тооцоо хийх болсонтой холбоотойгоор хакерууд түүгээр нь дамжуулж байнга халдлага хийдэг. Тиймээс утасныхаа нууц үгийг хамгаалах нь чухал, хакеруудаас сэргийлж утсан дээрээ хамгаалалтын программ суулгах хэрэгтэй. Тэгж байж олон төрлийн халдлагаас сэргийлж чадна.

- Сошиал орчинд санал асуулга, сугалаа зэрэг хуурамч мэдээлэл тарааж, нууц үгийг нь хакердах тохиолдол гарч байна. Нийт 50 иргэн рүү мэдээлэл явуулж, 7000 хүнийг хакердсан жишээ байна. Тиймээс өөрийгөө сориорой, таны индиан нэр юу вэ? Та урьд насандаа хэн байсан бэ? Та хэзээ гэрлэх вэ? Зэрэг асуулгууд руу орж нууц үгээ алдахгүй байх хэрэгтэй.

- Тухайн хүний мэдээллийг хакердсан хүн банкруу өмнөөс нь мэйл бичээд нууц үгийг нь авсан тохиолдол гарсан. Ингэж зургаан сая төгрөгөө алдсан эмэгтэй бий.

- Шинэ технологи ашиглаад хакердаад байна гэж хэлж болохгүй. Хуучин технологио ашиглаж хакердаж байна.

- Картын үнэ цэнэ нэмэгдэх тусам кибер халдлага хийдэг хакеруудын үйлдэл өмнөхөөсөө боловсронгуй болдог. Гэмт хэрэгтнүүд хэрэглэгчээс нэг алхам илүү явж байдаг. Төлбөрийн системд ямар сул тал байгааг үргэлж хянаж байдаг.

- Холливүүдын кинонуудад хакеруудыг харанхуйд ажиллдаг, ямар ч найзгүй, компьютерт донтсон байдлаар дүрслэх нь элбэг. Хакерууд хаа сайгүй байх болсон бөгөөд 14-35 настай. Ихэнх хакерууд насанд хүрээгүй.

- Тэдний дараагийн бай нь зочид буудал, төрийн байгууллагууд, Барилга, боловсролын салбар

- Нийт халдлагын 90 хувь иргэд рүү чиглэжээ.

- Олны танил одуудын видеог бүү нээ. "Бритни байшингаас үсэрчээ" гэсэн гарчгийг хараад, сэтгэл хөдлөлдөө бүү авт. Энэ бол вирус. Жүжигчин Сандра Буллок, дуучин Бритни, Тэйлор Свифт нар хамгийн аюултай одууд гэх мэт...

- Хакерууд таны картыг хар захад ямар үнээр худалддагийг мэдэхүү? 50 ам.доллараар зардаг. 2-ыг авбал 3 дахь нь үнэгүй.

- Иргэд зочид буудал, кафед ороод үнэгүй wifi ашиглаж, данс, картын мэдээллээ алдан, хакеруудын өгөөш болдог.

- Би баян биш, би алдартай биш юм чинь цахим халдлага дөртөхгүй гэж бодох нь буруу.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.