Уншиж байна...
Монгол улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллооГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээУлсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байнаӨнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Засгийн газраас эрүүл мэндийн салбарт оруулсан томоохон хөрөнгө оруулалтын ажлууд үр дүнгээ өгч эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарч томоохон хөрөнгө оруулалтуудыг шийдэж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы хамт нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ барилга болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Засгийн газар 2021 оноос хойш түүхэндээ анх удаа буюу эрүүл мэндийн салбарт 1.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Дээрх хөрөнгө оруулалтаар хэд хэдэн төрөх эмнэлгүүдийн өргөтгөлийн барилгын санхүүжилтыг шийдсний нэг нь Эх хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн "Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник”, "Хүүхдийн зөвлөх поликлиник"-ийн өргөтгөлийн барилгууд болон барилгын иж бүрэн их засвар юм. 



Тус эмнэлэгт  2021 оноос хойш тасаг нэгж болон төрөх өрөөнүүдэд их засвар хийгдэж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд  болон эх ургийн чиглэлийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх Монгол Улсын анхны Перинатологийн клиникийг байгуулжээ.  Мөн тун удахгүй ирэх 12 дугаар сард амбулаторийн шинэ барилга нь ашиглалтад орох гэж байна.
  
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Тус барилга ашиглалтад орсноор Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар, чадавх зургаа дахин нэмэгдэх боломж бүрдэж байна.  Улмаар ирэх онуудад шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг тусгаснаар 2027 онд гэхэд ЭХЭМҮТ-ийг бүрэн шинэчлэгдэж, хүрэлцээтэй хэлбэрээр тусламж үйлчилгээ үзүүлдэг болохоор зорин ажиллаж байна” хэмээн онцоллоо.


  
Түүнчлэн 2021 оноос хойш хийгдсэн хөрөнгө оруулалтаар нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ барилгын санхүүжилтыг шийдсэн. Тус өргөтгөлийн барилгын ерөнхий гүйцэтгэгч “Өгөөмөр баян дэнж” ХХК нийт 45 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр, орчин үеийн чанарын шаардлагад нийцүүлэн барьж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. 

Ийнхүү тус эмнэлэг 59 жилийн дараа орчин үеийн төрөх эмнэлгийн стандартыг хангасан барилгатай болж, Сүхбаатар болон Сонгинохайран дүүргийн эхчүүд орчин үеийн шаардлага хангасан эмнэлгээр тухтай үйлчлүүлэх боломжтой бүрдэж байна.
 
Сайд С.Мөнхсайхан энэ үеэр шинэ эмнэлэг ашиглалтад орсноор орны тоо, тоног төхөөрөмж нэмэгдэж, тусламж үйлчилгээ, амбулаторийн чадавхи энэ хэрээр сайжирч байна. Цаашид хүний нөөцийнхөө бодлогыг зөв зохицуулж, харилцаа хандлагын томоохон шинэчлэлт, өөрчлөлтийг гаргах шаардлагатай байгааг онцлон дурдлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.