Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Оросын их сургуулиуд гадаад иргэдэд одоогийн зардлаас 5 дахин өндөр зардлаас бүрдсэн тэтгэлгийг олгохоор төлөвлөж байгаа талаар мэдээллээ

Боловсролын сайд П.Наранбаяр ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг хүлээн авч уулзан, дээд боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ОХУ-аас Монгол Улсын иргэдэд Оросын их, дээд сургуульд суралцах 620 квотыг олгож байгааг Боловсролын сайд П.Наранбаяр дурдаж, Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй монгол оюутнуудын сарын амьжиргааны тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэхийг хүслээ. Улаанбаатар хот дахь Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрийн тоог нэмэн, багшлах боловсон хүчнийг чадавхжуулахад анхаарах хүсэлтийг ОХУ-ын талаас илэрхийлэв.

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков Оросын Засгийн газраас гадаад иргэдэд олгож буй тэтгэлгийн тогтолцоонд өөрчлөлт оруулж байгааг хэлж, ирэх оноос Оросын их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй гадаад иргэдэд сургалтын зардал, хоёр талын замын зардал, эрүүл мэндийн даатгал, одоогийн олгож буй амьжиргааны зардлаас 5 дахин өндөр зардлаас бүрдсэн цогц тэтгэлгийг олгохоор төлөвлөж байгаа талаар мэдээллээ.

Талууд ойрын хугацаанд Монголын ректоруудын зөвлөл болон ОХУ-ын Алс Дорнодын холбооны тойргийн ректоруудын зөвлөлийн чуулга уулзалтыг зохион байгуулах болов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.