Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Жолооны эрхгүй хүн автомашин жолоодох зөрчил буурахгүй байна

024 оны III улиралд улсын хэмжээнд 2.443.823 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар өссөн ба 71.3 хувь нь Нийслэлд, 28.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Нийт зөрчлийн хэргийн дийлэнх буюу 92.8 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа бол олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 3.8, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 1.6, хүний биед халдах зөрчил 0.6, гэр бүлийн хүчирхийлэл 0.4 хувийг тус тус эзэлж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн дийлэнх хувийг жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил эзэлж байна. Тодруулбал,

-Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан 17125,  

-Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409,

-Жолоодох эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон 12164,

-Жолоодох эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3768 зөрчил бүртгэгджээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад жолооны эрхгүй хүн автомашин жолоодсон зөрчил 23.6 хувиар, жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил 36.7 хувиар тус тус өссөн байна. Харин жолооны эрхгүй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 55.7 хувиар буурчээ. 

Мөн хугацаанд танхайрах, хуурамч дуудлага, мэдээлэл өгөх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, эд хөрөнгө устгах, гэмтээх, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил өссөн байна. Тухайлбал, танхайрах зөрчил 49.4, хүүхдийн эрхийн зөрчил 26.6 хувиар тус тус өссөн бөгөөд бусад зөрчилтэй харьцуулахад гаралт нь хамгийн их хувиар өссөн дүнтэй байна.  

Зөрчлийн улмаас бусдад 76 тэрбум төгрөгийн хохирол учирч, 45 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.