Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Амьтны жам ёсны эрхийг хамгаалах зөвлөмж, хугацаатай үүрэг өгжээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны А/34 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Талын жононгууд” ХХК-ийн эрхлэн явуулдаг Амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа нөхцөл байдалтай танилцлаа. Ажлын хэсгээс амьтны эрхийг хамгаалах, зэрлэг амьтад учирч болох эрсдэлийг бууруулах зорилгоор зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Амьтны тухай хуулийн дагуу амьтныг өмчлөх эзэмших, ашиглахдаа амьтны жам ёсны эрхийг хүндэтгэн энэрэнгүй ёсоор хандаж арчилж тордох, ачиж тээвэрлэхдээ эрүүл ахуй, аюулгүй шаардлагыг хангасан арга технологи, багаж хэрэгсэл, байр сав, тохиромжтой цаг хугацаа зориулалтын тоноглосон тээврийн хэрэгсэл ашиглах, мэргэшсэн хүмүүс ажиллуулах үүргийг тус амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа эрхлэгчид хүлээдэг.
Зургийн тодорхойлолт алга байна.
Мөн Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үйл ажиллагаа: Хөхтөн амьтдад тавих тусгай шаардлага MNS: 6944:2021 стандартыг мөрдөж, эмчилгээ авахгүй, байгальд бие даан амьдрах чадваргүй болон халдварт өвчтэй амьтныг унтуулах зөвлөмж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
нарсны суусар нарын зураг байж магад
 
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.