Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Шадар сайд Ази, Номхон далайн бүсийн улсуудын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх сайд нарын бага хуралд оролцож байна

Ази, Номхон далайн бүсийн улсуудын гамшгийн асуудлаарх сайд нарын бага хурал Бүгд Найрамдах Филиппин улсын нийслэл Манила хотод болж байна. Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон бусад албаны төлөөлөл оролцож байна. Бага хурлын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын ЕНБД-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Камал Кишор, Филиппин Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах асуудал эрхэлсэн дэд сайд Ариел Непомусенотой тус тус албан уулзалт хийлээ.

Уулзалтаар НҮБ нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уур, ган зудын хүндрэлийг даван туулах, болзошгүй хохирлын хэмжээг бууруулах бодлого, арга хэмжээг дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Мөн талууд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн шуурхай удирдлагын бүсийн төвийг байгуулах асуудлаар тодорхой ахиц дэвшил гаргаж, Зүүн-Хойд Азийн бүсэд чиглэсэн хамтын ажиллагааны платформ байгуулахаар санал солилцлоо. Манай Улсын хувьд 2015 оноос гамшгаас хамгаалах салбарын хууль эрх зүйн орчныг бүрэн шинэчилсэн бөгөөд нийт 40 гаруй дүрэм, журмыг мөрдөн ажиллаж байна. Энэ хүрээнд эрсдэл хуваалцах санхүүжилтийн механизмийг сайржуулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд тодорхой үр дүнд хүрч байгаа юм.

Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  Филиппин Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах асуудал эрхэлсэн дэд сайд Ариел Непомусенотой хийсэн уулзалтаар хоёр орны онцгой байдлын салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Филиппин Улстай хоёр орны хамтын ажиллагааг онцгой байдлын салбарт идэвхжүүлэх ингэхдээ үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, чадавхыг бэхжүүлэх, гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх тогтолцоог хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах саналыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан илэрхийллээ.  Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтран “Монгол Улсад Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ чиглэлээр Филиппин Улсын Манила дахь АХБ-ны төв болон Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.