Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
2020 оноос хойш Улаанбаатар төмөр замд хуурамч үнэмлэх ашиглан ажилласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2024 оны аравдугаар сарын 07-ноос аравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42428, мөрдөн байцаалтын 3427 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 468 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 63 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 24, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, Өмчлөх эрхийн эсрэг 14, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 2, Авлига, албан тушаалын, Хүний амьд явах эрхийн эсрэг, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг тус бүр 1 байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас Гаалийн байгууллагын нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Б.В нь бусадтай үгсэн хуйвалдаж арвай нэрэн дор 2332 кг улаан буудайг хууль бусаар нууж тээвэрлэн гаргахаар Дорнод аймаг дахь олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Тээврийн прокурорын газраас иргэн Г.Ө нь Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо мопедтой зорчиж байсан 2 иргэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан, холбогдох байгууллагад мэдэгдэлгүй ослын газраас зугтаасан хэрэгт Эрүүгийн хуулийн  27.11 дүгээр зүйлийн 1 /Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Мэргэжлийн сургалтын байгууллагад суралцаж, төгсөөгүй иргэн Л.Т нь “Төмөр замын замчин”-ы хуурамч үнэмлэх ашиглан 2020 оноос хойш Улаанбаатар төмөр замд ажилласан хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,  

-Өмнөговь аймагт цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Б.У нь бага насны хүүхдийг алгадаж, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.