Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Тайваньд мянга орчим камиказе дрон нийлүүлэхээр болжээ

АНУ-аас Тайваньд 163.7 сая ам.долларын өртөг бүхий 1000 орчим “Switchblade 300” болон “ALTIUS 600M-V” загварын камиказе дрон нийлүүлэх гэрээг талууд байгуулсан тухай арлын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, хоёр гэрээний талаарх мэдээлэл Тайванийн эрх баригчдын худалдан авах ажиллагааны цахим хуудсанд нийтлэгдсэн байна. Эхний гэрээ нь нийт 54 сая ам.долларын өртөгтэй бөгөөд явган цэрэг эсэргүүцэгч 720 ширхэг "Switchblade 300" нисгэгчгүй онгоцыг нийлүүлэх тухай юм. Дронуудыг 2029 оны 11 дүгээр сарын эцэс гэхэд Тайванийн армид хүлээлгэн өгөх ёстой байна.

Хоёр дахь гэрээний дагуу 109.7 сая ам.долларын өртөг бүхий, хуягт машиныг устгах зориулалтай "ALTIUS 600M-V" загварын 291 ширхэг дрон нийлүүлэх бөгөөд дронуудыг 2027 оны эцэс гэхэд Тайванийн армид шилжүүлэн өгөх аж.

Тайваньд "ALTIUS 600MV" болон "Switchblade 300" дронуудыг нийлүүлнэ гэдгээ Төрийн департамент өнгөрсөн зургаадугаар сард мэдэгдсэн юм. Мэдэгдэлд дурдсанаар, гэрээний өртөг нь 360.2 сая ам.доллар байх ёстой. Үүний зэрэгцээ Тайванийн тал хөөргөх цогцолбор, газраас удирдах систем, зэвсэг тээвэрлэх тээврийн хэрэгсэл хүлээн авна. Гэрээний хүрээнд мөн Тайванийн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургахаас гадна, сэлбэг хэрэгслээр хангаж, засвар үйлчилгээ үзүүлэх ажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.